Шууд Chart

“Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо

2023-01-27 10:47:39

УИХ-аас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Даатгалын тухай хуулиудад даатгагч нь холбогдох этгээдээс бусад этгээдэд баталгаа, батлан даалт гаргах, төрийн худалдан авах ажиллагаанд даатгагчийн баталгааг хүлээн авах боломжийг бүрдүүлсэн нэмэлт өөрчлөлтийг оруулж баталсан.

Дээрх нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор, даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг зохицуулах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулан, олон нийт болон салбарын оролцогчдоос санал авахаар Хорооны цахим хуудаст байршуулсан бөгөөд журмын төслийн хэлэлцүүлгийг энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын даатгалын холбоо болон даатгалын компаниудын төлөөлөл оролцсон бөгөөд салбарын оролцогч нарт журмын төсөл, ирүүлсэн саналын талаар танилцуулж, журмыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийн явцад салбарын оролцогчдын зүгээс даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харилцагчаа таних, эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх нь нэн тэргүүний хэрэгжүүлэх шаардлагатай ажил болохыг онцолсон юм.


“Даатгагчийн баталгаа гаргах үйл ажиллагааны журам”-ын төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй