Шууд Chart

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ээлжит үзлэгээ хийлээ

2023-01-31 13:48:50

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2023 оны 1 дүгээр улирлын ээлжит үзлэг төвийн хэсэгт УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш. Нямсүрэнгээр ахлуулсан комиссын бүрэлдэхүүнтэйгээр 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09:00 цагаас Амгалан өртөөний хэсэг, салбар нэгжүүдэд хийгдэж эхэллээ.

Үзлэгээр  "Эрсдэлийн үнэлгээ" Замын даргын А-828 тоот тушаалын хэрэгжилтийг бүрэн хангах, төмөр замын "Аюултай бүсийн дэглэм"-ийн хэрэгжилтийг сайжруулах, 2022 онд хийгдсэн Замын даргын ээлжит үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын тухай тушаалын хэрэгжилт, 2023 онд гарсан Замын даргын А-01, 02, 03, 04 тоот тушаалын биелэлтийг шалгах бөгөөд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гологдол, зөрчил, дутагдлыг давтан гаргахгүй байхад онцгойлон анхаарч ажиллах үүрэг чиглэл өгч байна гэж Улаанбаатар төмөр замаас мэдээллээ.


Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ээлжит үзлэгээ хийлээ  
Үзсэн: 402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй