Шууд Chart

Хэлэлцүүлэгт урьж байна

2023-04-19 17:16:24

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна.

Иймд сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Сонирхсон та бүхэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, саналаа илэрхийлэхийг урьж байна.

Хэлэлцүүлэг болох газар: Нийслэлийн Хангарди ордны 14 давхар, Хуралдааны их танхим

Хэлэлцүүлэг болох хугацаа: 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 9-12 цагт

Холбоо барих утас: 326659, 329169

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР


Хэлэлцүүлэгт урьж байна  
Үзсэн: 434 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй