
БОНХЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбаттай ярилцлаа.
-Монгол Улс усны нөөц багатай орны хувьд усаа зөв зохистой ашиглах нь хамгийн чухал. Гэтэл манайд усны нөөц, ашиглалтын зүй зохисгүй харьцаа бий болоод олон жилийг ардаа үджээ. Зохицуулалт хийх цаг болсон юм биш үү?
-Усны үнэ цэнийн талаар манайхан саяхныг болтол зөв ойлголттой байгаагүй. Манайх өргөн уудам нутаг дэвсгэртэй. Нэг хүнд харьцуулах юм бол Монгол усны нөөц сайтай орны тоонд ордог. Гэтэл нийт нутаг дэвсгэрт нь харьцуулахаар тийм ч их нөөцтэй орон биш. Байгалийн зүй тогтол, газар нутгийн онцлогоос хамаараад нийт нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус, 20 орчим хувийг гүний ус бүрдүүлдэг. Гадаргын усны нөөц нутгийн хойд хэсэгт, томоохон хэдэн гол нууруудад агуулагддаг. Гэтэл хэрэглээ эсрэгээрээ. Усны нөөц ихтэй газраа бага мөртлөө Туул голын сав газар болох Улаанбаатар хотод томоохон суурьшил бий болсон учраас хэрэглээ маш их. Мөн говийн бүс нутагт хэрэгжиж байгаа томоохон уул уурхайн төслүүд нь усны хэрэглээг нэмэгдүүлж байгаа. Тэгэхээр манай орны хувьд усныхаа ашиглалт, нөөцийн зохистой харьцааг олох, зохицуулалт хийх зайлш гүй шаардлага байгаа юм. Ер нь дэлхий нийтээр усны нөөц эрчимтэй хомсдож байна. Хүн ам өссөөр долоон тэрбумыг давчихлаа. Түүнчлэн усыг их хэмжээгээр ашигла даг үйлд вэрлэлийн салбарууд эр чимтэй хөгжсөөр байна. Үүнээс болоод дэлхийн долоон тэр бум хүний нэг тэрбум нь усаар байнга гачигдаж байгаа. Усны дутагдал нь өөрөө маш олон сөрөг үр дагаврыг бий болгодог юм. Хүмүүс эрүүл мэндийн хувьд нийтээрээ доройтно. Мөн цэвэр усаар хангагдахгүй байгаа учраас усны төлөөх тэмцэл хурцдаж, нөөцийг эзэмших тэмцэл мөрг өлдөөнд хүргэдэг. Жилд таван сая хүүхэд усны бохирдлоос болоод амь насаа алдаж байна. Энэ бол харамсмаар их тоо.
-БОНХЯ-наас 2012 оныг усны жил болгон зарлаж, багагүй ажил хийсэн. Үүний үр дүн гарсан уу?
-Бидний хүлээж байгаа хамгийн гол үр дүн бол хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх. Энэ хамгийн хэцүү ажил. Хүмүүс усны үнэ цэнийг ойлгохгүй, зохистой хэрэглээний талаар зөв ойлголтгүй байгаа тохиолдолд усыг хайрлаж, гамнахгүй. Техник технологийн шинэчлэл хийх, хэмнэлттэй технологи нэвтрүүлэх зэрэг бол хамаагүй амархан ажил юм. Зөвхөн хөрөнгө санхүү, техник технологи л шаардана. Харин хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхөд ихээхэн хөдөлмөр, цаг хугацаа орно. Усны жилийн хүрээнд бид сургалт сурталчилгааны буюу байгаль орчны боловсрол олгох чиглэлээр голчлон ажилласан. Мөн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг тоолууржууллаа. Үүний үр дүнд тодорхой дэвшлүүд гарч байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд бага насны буюу цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд усыг хэмнэх сэтгэлгээ бүрдэж байгаа нь ажиглагдсан. Тэд усны үнэ цэнийг томчуудаас илүү ойлгосон байдаг. Яагаад гэвэл багаас нь хичээлийн хөтөлбөрт тусгайлан оруулж, усны үнэ цэнийн тухай заадаг. Наад зах нь хүүхдүүд аяганд ус хийж шүдээ угаагаад хэвшсэн байна. Харин дунд үеийнхэн усаа хэмнэх, зөв зохистой ашиглахдаа тааруу байгаа нь ажиглагдсан. Хэрэв бид бүх нийтээрээ усаа хэмнэх зөв хэвшилд суралцвал нөөцөө хамгаалж чадна. Сүүлийн жилүүдэд сургалт сурталчилгаа, техник технологийн шинэчлэл идэвхтэй явуулсны үр дүнд тодорхой дэвшлүүд гарч байгаа. Орон сууцны айл өрхүүдийн 40 гаруй хувь нь тоолууртай болсон. Тоолууржуулах ажлыг цаашид ч хийнэ. Тоолуур тавьснаар хүмүүс усаа хэмнэдэг болж байгаа юм. 1998 оны судалгаагаар орон сууцны нэг өрхийн нэг гишүүн хоногт 450 литр ус хэрэглэж байсан бол одоо 210 литр болж буурсан статистик бий. Бага багаар буурсаар л байна. Гэхдээ л энэ их тоо. Хөгжилтэй орнуудын орон сууцны иргэд хоногт 110-130 литр ус хэрэглэдэг. Манайх тэднээс хоёр дахин их хэрэглээтэй байна.
-Манайхан усыг гамнахгүй байна уу, эсвэл технологи нь хоцрогдоод байна уу?
-Аль аль нь. Хүмүүст усаа хэмнэх сэтгэхүй алга. Нөгөө талаас бидний хэрэглэж байгаа тоног төхөөрөмжийн дий – лэнх нь дэлхийн жиш гээс хоцрогдсон байна л даа. Тухайл бал, манайхны угаал туур мэдрэгчтэй бол гараа савандах үед ус хаагдана. Суултуурын бочки буюу ус хураагуур 16 литр усны багтаамжтай, маш том байдаг. Нэг дарахад л 16 литр ус суултуураар урсаж байна. Гэтэл Япон ч юм уу өндөр хөгжилтэй орнуудад суултуурын бочки нь ердөө 3-4 литр ус нөөцлөгчтэй байх жишээтэй. Тэгэхээр хүмүүсийн сэтгэхүйгээс гадна техник технологио ч шинэчлэх шаардлагатай байна.
-Ус хэмнэх техник технологи нэвтрүүлэх талаар юу хийж байгаа вэ?
-Манайх бол бодлогын яам. Бид барилгын салбарт гүйж очоод ийм цорго, суултуур тавь гэж хэлж чадахгүй. Харин бид усаа хэмнэвэл эдийн засгийн хувьд ч ашигтай гэсэн сэтгэхүйг иргэдэд суулгах тал дээр ажиллана.
-Гэр хорооллынхонтой харьцуулахад орон сууцны иргэд хамаагүй их ус хэрэглэдэг шүү дээ. Харин төлдөг мөнгө нь эсрэгээрээ, орон сууцных нь гэр хорооллынхоос хямд байдаг.
-Гэртээ хэрэглэж байгаа цоргоны ус үнэ төлбөргүй байдаг. Хуулинд хүн амын унд, ахуйн ус үнэ төлбөргүй байна гээд заачихсан. Бидний төлдөг мөнгө бол үйл чилгээний төлбөр. Усыг өрөм дөж, соруулаад ариутгал хийж, халд варгүйжүүлээд шу гам сүл жээгээр дамжуулан манайд явуулж байгаа зардлыг л бид төлдөг. Гэр хороолол ч мөн адил. Гагцхүү гэр хороололд усыг хүргэх нэгдсэн шугам байхгүй учир илүү зардал гардаг. Гэхдээ тэр зардлыг бүрэн авдаггүй. Автомашинаар таван тонн ус тээвэрлээд 5000 төгрөгөөр зарж байгаа. Өөрөөр хэлбэл, литрийг нь нэг төгрөгөөр зардаг. Энэ бол хүргэлтийн зардлын маш багахан хэсгийг олж байгаа гэсэн үг. Хүргэлтийн алдагдлыг төр даадаг. Гэр хорооллын иргэн хоногт найман литр ус хэрэглэдэг гэсэн статистик бий. Энэ хэтэрхий бага тоо. Үүнийг өсгөх бодлогыг манай яам барьж байгаа.
-Үйлдвэр, аж ахуйн нэгжийн ус ашигласны төлбөр маш хямд байдаг. Өнгөрсөн оноос, ус бохирдуулсны төлбөр авах хуультай болсон ч одоо хүртэл журам батлагдахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Энэ хуулийг дагалдаад ус ашигласан болон бохирдуулсны төлбөр ногдуулах журмыг Засгийн газраар ойрын үед батлуулна. Энэ журмаар хүн амын унд ахуй, малдаа хэрэглэж байгаа ус, өрхийн хэ рэг лээний та риалалтад ашиг лаж байгаа уснаас бусад бүх төрлийн үйлд вэрлэлийн зориулалтаар ашиг лаж байгаа усны үнэ тариф нэмэгдэж байгаа. Хамгийн багадаа 5-6 дахин нэмэгдэнэ. Нөгөө талаар усаа дахин ашиглавал төлбөрөөс нь 90 хүртэл хувиар хөнгөлөх заалт бий. Ингэвэл үйлдвэр, аж ахуйн газрууд ашгийн төлөө байдаг учраас усаа хэмнэж, дахин ашигладаг, цэвэршүүлдэг сис темд шилжинэ. Уул уурхайд хэмнэлттэй технологи нэвтрэхгүй яагаад өдийг хүрсэн гэхээр тонн усыг маш хямд буюу ердөө л 150 төгрөгөөр авч байсантай холбоотой. Гэтэл гэр хорооллын иргэд тонн усыг 1000 төгрөгөөр авдаг шүү дээ. Журам батлагдсанаар уул уурхайд хэрэглэж байгаа усны үнийг 10 дахин нэмэгдүүлэх гэж байгаа. 1500 төгрөг болно. Хэрвээ усаа цэвэршүүлээд дахин ашиглавал эргүүлж ашигласан хэмжээгээр нь төлбөрөөс чөлөөлнө.
-Нийслэлчүүд хэдхэн жилийн дараа гүний усныхаа ашиглалтын боломжит нөөцөндөө тулах гэж байгаа. БОНХЯ-наас гадаргын ус ашиглах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Манай орны нийт усны 80 гаруй хувь нь гадаргын ус гэдгийг дээр дурдсан. Гэтэл манайхан хэрэгцээнийхээ 80 хувийг бага хэмжээтэй гүний усаараа хангадаг. Харьцааны хувьд маш зүй зохисгүй. Манай яамнаас цаашид барьж байгаа гол бодлого бол гадаргын ус түлхүү ашиглах юм. Газрын гүний ус олон зуун мянган жилийн хугацаанд бий болдог, нөхөн сэргээгдэхдээ удаан, бидний хойч ирээдүйдээ үл дээх ёстой үнэтэй баялгийн нэг. Харин гадаргын ус жилийн дөрвөн улиралд байгалийн хаа жамаар эргэлтэд орж тэжээгдэж байдаг. Тиймээс гадаргын усаа түлхүү ашиглах ёстой. Тэгээд ч Улаанбаатар хотын усан хангамжийг цаашид гүний усаар хангах бололцоо гүй болж байгаа. Төвлөрөлт эрчимтэй явагдсанаас нийслэлийн хүн амын өсөлт улсынхаас 4.5 дахин их болоод байна. Бүх томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж энд төвлөрч байна. Бүгд л гүний ус хэрэглэж байгаа. Гэтэл газрын гүний ус хэмжээтэй. Түүнээс ашиглалтын боломжит нөөцөндөө бид ойрын ирээдүйд тулж мэдэхээр байна. Тэгэхлээр цаашид Улаан баатарын усан хангамжийг шийдэх гол гарц бол гадаргын усаа ашиглах явдал. Үүний тулд Туул гол дээр “Туул усан цогцолбор” гээд томоохон байгууламж барих гэж байна. Зураг төсөл, урьдчилсан судалгааны ажлуудыг нь хийж байгаа. Ингэснээр Туул гол дээр том хиймэл нуурууд бий болно. Энд борооны болон үерийн усыг хуримтлуулж цэвэр шүүлээд, хэрэгцээнд ашиг лах юм. Ер нь сая давсан хүн амтай, манайхаас бусад дэлхийн томоохон хотууд ийм усан сантай байдаг. Говийн бүсэд гадаргын ус бараг байхгүйтэй ижил учир томоохон гол мөрнүүд дээр хиймэл нуур бий болгож, урсацын тохируулга хийх, улмаар газрын гүнд шугам хоолой татаж, хуримтлуулсан усныхаа тодорхой хувийг тээвэрлэж ашиглах төслийн ажлуудыг эхлээд явж байгаа.
-Энэ төсөл нь загас жараахайн нүүдлийг зогсоох гээд экосистемд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх үү?
-Огт сөрөг нөлөөгүй гэж хэлэхгүй. Тодорхой хэмжээнд байна. Гэхдээ байгаль орчны нөлөөллийн үнэлгээг маш сайн тооцох ёстой. Орчин үеийн томоохон усан сан, усан цахилгаан станцын далан зэр гийг загасны нүүдлийг гаргадаг тус гай суваг хоолойтой хийдэг болсон. Техник технологи дэлхий даяар өндөр хөгжиж байгаа учраас сөрөг нөлөөллийг аль болох бага байх талаас нь технологийн шийдлүүдийг олж сонгоно.
http://www.mne.mn/mn/news/show/1620
Г.Ганбат: Туул гол дээр томоохон усан цогцолбор барина | ||
Үзсэн: 970 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.