Шууд Chart

Хяналт шалгалтаар 2182 зөрчил илрүүлжээ

2023-05-27 08:59:20

Онцгой байдлын ерөнхий газраас ногоон бүсийн айл өрх, амралтын газар, жуулчны баазын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 1-22-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хяналт шалгалтад нийт 395 барилга байгууламжийг хамруулан, гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлж, 575 зөрчил буюу 26.3 хувийг газар дээр нь арилгуулсан.

Бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх 220 албан шаардлага, 104 мэдэгдэл, 8 танилцуулгыг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүллээ.

Мөн гал түймэр унтраах тархалтын дадлага, сургалтыг 30 удаа зохион байгуулж, байгууллага хоорондын уялдаа холбоо, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.

Зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдлийн биелэлтийн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг ирэх долоодугаар сарын 24-ний өдрөөс наймдугаар сарын 7-ны өдрүүдэд зохион байгуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Хяналт шалгалтаар 2182 зөрчил илрүүлжээ   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-28 07:32
Tuimer garval ene baaz budaa bolno. Zuv shalgalt.

Бидэнтэй нэгдээрэй