
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 07 дугаар шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг зөвлөгөөнийг удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 06 дугаар шуурхай хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн явцыг Хяналт, үнэлгээний газрын дарга Ц.Рэгзэдмаа, Нийслэлийн Засаг даргын 2025 оны “Хууль тогтоомжийн хэрэгжилт, орчны аюулгүй байдлыг хангах тухай” А/237, “ Нийслэлийн нутаг дэвсгэрт хог тээврийг эрчимжүүлэх тухай” А/173 дугаар захирамжийн хэрэгжилтэд явцын хяналт хэрэгжүүлсэн талаарх мэдээллийг Хяналт үнэлгээний газрын Ахлах мэргэжилтэн Ш.Чанцалнурмаа, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийлүүлэгдэж буй хог тээвэрлэлт, цэвэрлэгээний тусгай зориулалтын машин механизмын талаарх холбогдох мэдээллийг НЗД-ын Хот нийтийн аж ахуй хариуцсан Зөвлөх Ө.Ганболд нар тус тус мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Г.Батзориг "Үүрэг даалгавар биелүүлээгүй, хангалтгүй биелүүлдэг газруудад хариуцлагын асуудлыг ярина. Үүргийн биелэлт хангалтгүй газруудад мэдэгдэл явуулна. Бид хуралдаад байгаа нь үр дүнтэй байх ёстойг санууллаа. Хаврын хуурайшилт их байна. Дулаарч тоосжилт их байна. Өглөө түгжрэлийн цаг эхлэхээс өмнө усалгааг дүүрэг бүр нийтийн эзэмшлийн талбайд хийх, ногоон байгууламжийн хэлбэржүүлэлт, хог цэвэрлэгээндээ хяналт тавихыг дүүргийн удирдлагуудад анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэллээ. Мөн инженер хангамжийн байгууллагууд, дүүргүүд ирэх 4 жилийн ажлын төлөвлөгөөгөө уялдуулах хурлыг ирэх 7 хоног хийх, байгууллагуудын хяналтыг сайжруулах ажлыг зохион байгуулах, Хяналтын ажлын тайланг хариуцсан дарга нар хийх үүргүүдийг онцгойлон өглөө.
Инженер хангамжийн чиглэлээр 2, Хог хаягдал, менежментийг сайжруулах чиглэлээр 5, Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 5, Хүнс хангамжийн чиглэлээр 1, нийт 13 үүрэг даалгаврыг холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч ажиллалаа.
Үүрэг даалгавар биелүүлээгүй, хангалтгүй биелүүлдэг газруудад хариуцлагын асуудлыг ярина | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.