Шууд Chart

Гэрээт хилчин Э.Цолмонхүү: Хилийн алба миний бага насны мөрөөдөл байсан

2023-05-27 10:19:43

Хилийн цэргийн 0258 дугаар ангийн Гэрээт хилчин Э.Цолмонхүү "Хилийн алба миний бага насны мөрөөдөл байсан. Хугацаат цэргийн албаа Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0285 дугаар ангийн Гурван хүүхдийн заставт хаасан. Үргэлжлүүлэн хилийн албанд орох их хүсэлдээ хөтлөгдөн Гэрээтийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Ийнхүү өөрийн төрсөн нутаг болох Монгол Улсын баатар Х.Дамбын нэрэмжит Хилийн цэргийн 0285 дугаар ангид улиран орж, торгон хилд үүрэг гүйцэтгэх нэр хүндтэй албыг хашиж байна" гэж ярилаа.

Тэрбээр ажиллах хугацаандаа хоёр удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлэн таслан зогсоож, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Э.Цолмонхүү 2022 онд хил хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн үзүүлэлтээрээ ангийнхаа "Шилдэг гэрээт" алба хаагч болжээ. 

Түүндээ урамшиж, цаашид хилийн цэрэгтээ ухамсарт амьдралаа зориулахаар сэтгэл шулуудсан гэж бидэнд хуучилсан юм.

Цэргийн алба хаагч болох чин хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлье гэсэн гал цогтой залуусаар Хилийн цэргийн 0258 дугаар анги хүрээгээ тэлсээр байна.

Хилийн цэргийн 0258 дугаар ангийн Гэрээт хилчин Э.Цолмонхүү "Манай ангийн гэрээт цэргийн алба хаагчдын дунд спортын нэг, хоёрдугаар зэрэг, мастер цолтой, гадаад хэлний мэдлэгтэй, цахилгаанчин, хүнд машин механизмын жолооч, барилгын инженер, компьютерын программист зэрэг мэргэжилтэй залуус байгаа бөгөөд Хилийн цэрэгт нэн шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж байгаа гэж би боддог. Хугацаат цэргийн алба хаасан, улсын торгон хилд үүрэг гүйцэтгэх чин хүсэлтэй залууст гэрэлтэй амьдралын эхлэл гэрээт хилчний алба хаахыг уриалж байна" гэлээ. 


Гэрээт хилчин Э.Цолмонхүү: Хилийн алба миний бага насны мөрөөдөл байсан  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй