Шууд Chart

“Оюутан цэрэг” хөтөлбөрт анх удаа 1500 оюутан хамрагдаж байна

2023-05-27 12:32:03

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг найм дахь жилдээ хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан юм. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэр гаргаснаар 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн.

Энэ жилийн оюутан цэрэг хөтөлбөрийн бас нэг давуу тал нь залуус E Mongolia системээр дамжуулан бүртгэлд хамрагдсан. 4 мянга гаруй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан ч их, дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан байх, голч дүн 2.8 ба түүнээс дээш байх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн байх гэсэн шалгуураар 1500 оюутныг шалгаруулжээ.

Шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаад дуусаж байна. Зургаадугаар сараас эхлэн хээрийн бэлтгэлд гарна.

Хээрийн бэлтгэл мөн хоёр сарын турш үргэлжилнэ. Боловсрол, шинжлэх ухааны болон Батлан хамгаалахын сайд нартай хийсэн уулзалтын үеэр залуус "Оюутан цэрэг" хөтөлбөрийг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, тоог нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хүслээ.

"Оюутан цэрэг" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 6500 орчим цэргийн үүрэгтэн бэлтгэгдсэн байна.

Энэ хөтөлбөрт хамрагдаад, их, дээд сургуулиа төгссөн залуусын 60 хувь нь төрийн албанд ажиллаж байна.

Эх сурвалж: БШУЯ


“Оюутан цэрэг” хөтөлбөрт анх удаа 1500 оюутан хамрагдаж байна  
Үзсэн: 650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй