
Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 12:17 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8x10 хэмжээтэй мансардтай байшингийн дотор эд хогшил шатаж байжээ.
Алба хаагчид шуурхай ажиллаж 12:40 цагт гал түймрийн тархалтыг зогсоон, 13:00 цагт бүрэн унтраалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Гал түймрийг бүрэн унтраалаа | ||
Үзсэн: 284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.