
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь Конвенцод нэгдсэн улс орнууд “Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хязгаарлахад чиглэсэн арга хэмжээ авах зорилт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг.
Энэ хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх арга хэмжээг олон улс орнууд хэрэгжүүлж, цахилгаан авто машины хэрэглээг иргэддээ санал болгож байгаа юм.
БОАЖЯ-аас цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, экологи-эдийн засгийн ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор “Байгальд ээлтэй хэрэглээг гэр бүлийнхээ төлөө сонгоё” уриатай Цахилгаан авто машины “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Цахилгаан авто машиныг олон нийтэд танилцуулах өдөрлөг болж байна | ||
Үзсэн: 772 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.