Шууд Chart

Азийн физикийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ

2023-05-28 08:26:52

23 дахь удаагийн Азийн физикийн олимпиад амжилттай болж өндөрлөж байна. 27 багийн 195 сурагч онолын болон туршилтын бодлогоор өрсөлдсөн юм.
 
Нийт 50 онооны 5 бодлогыг Монголын багш, физикчид боловсруулан танилцуулахад оролцогч орны багийн ахлагч нар ямар ч сөрөг саналгүйгээр дэмжсэн.
 
Ингээд олимпиадын дүн гарахад хамгийн өндөр буюу 33.5 оноог Хятадын багийн сурагч авсан байна.
 
Байр эзлүүлэхдээ дараах дүрмийг баримталдаг.
Эхний 3 хүүхдийн дундаж оноо болон медиан дунджийг 2-оор үржүүлсэн онооны аль багыг 100% гэж авдаг. Энэ удаад эхний 3 сурагчийн дундаж оноо 30, медиан дундаж 21.5 болсон. Тиймээс 21.5 оноог 100% гэж авч үзнэ. Энэ тооцоолол ёсоор сурагчдыг дараах байдлаар байр эзлүүлэв.
 
 Алт 90-100% буюу 19 онооноос дээш
 Мөнгө 78-90% буюу 16 онооноос дээш
 Хүрэл 65-78% буюу 13 онооноос дээш
 Шагналт байр 50-65% 10 онооноос дээш
 
Ингээд 23 дахь удаагийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангалаа.
 
Тайвань 5 алт, 2 мөнгө
Солонгос 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл
Израйль 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл, ….
 
Олимпиадыг зохион байгуулагч Монгол Улсын багийн тухайд 1 хүрэл медаль хүртэж байна. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.
 
Эх сурвалж: БШУЯ

 


Азийн физикийн олимпиадад Хятад, ОХУ-ын багийн бүх сурагч алтан медалийн болзол хангажээ  
Үзсэн: 1026 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй