Шууд Chart

Геопаркийн үндэсний хорооны гишүүд Өмнөговь аймгийн ханбогд суманд ажиллалаа

2023-05-30 16:43:20

Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын даргын 2023 оны А/03 дугаар тушаалаар ЮНЕСКО-ийн Геологийн шинжлэх ухаан, геопаркуудын олон улсын хөтөлбөрийн хүрээнд олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Геопаркийн үндэсний хороог байгуулсан.

Геологийн өвөрмөц тогтоцтой, геопарк байгуулах боломжтой газруудыг тодорхойлох үндсэн чиг үүргийн хүрээнд үндэсний хороо 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай, Ханбогдод орших үлэг гүрвэлийн мөрт Шар цав болон Ханбогдын массивт ажиллалаа.

Эх сурвалж: УУХҮЯ


Геопаркийн үндэсний хорооны гишүүд Өмнөговь аймгийн ханбогд суманд ажиллалаа  
Үзсэн: 209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй