Шууд Chart

“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт боллоо

2023-05-31 08:54:42

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар саырн 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах стратегийн команд штабын сургуулийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх буудлын удирдах бүрэлдэхүүнд “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Стратегийн команд штабын сургууль, сургуулийн үед ашиглах ослын үеийн удирдлагын тогтолцооны тухай ойлголт, ач холбогдол”, “Газар хөдлөлтийн гамшгийн тухай ойлголт, анхаарах асуудал”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгож, газар хөдлөлтийн цагийн байдлын дагуу штабын хэсэгчилсэн дадлагыг хийлээ.

Сургалтад нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын бүрэлдэхүүн хамрагдсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Газар хөдлөлтийн гамшгийн үеийн харилцан ажиллагаа” сэдэвт сургалт боллоо   
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй