Шууд Chart

Монгол Улсын Филармонид танилцах уулзалт хийлээ

2023-05-31 17:28:22

Бүгд Найрамдах Итали улсын Ром хотын Санта Чечилиа Консерваторийн гадаад харилцааны албаны төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Маэстро Леа Паварини, Дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар 2023 оны 5-р сарын 30-ны өдөр Монгол Улсын Филармонид танилцах уулзалт хийлээ.
 
Тус уулзалтад Улсын Филармонийн захирал С.Баттулга, Уран сайхны удирдагч Д.Түвшинсайхан /МУУГЗ/, Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр нар оролцож байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулав. Талууд хамтарсан уран бүтээл туурвих, бүтээлийн солилцооны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эхлүүлэх боломжуудын талаар хэлэлцлээ.
 
Эх сурвалж: Соёлын яам

Монгол Улсын Филармонид танилцах уулзалт хийлээ  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй