Шууд Chart

Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

2023-06-06 08:56:43

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилчин багийн “Задгай”-д ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 14:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины бүхээг шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.  

Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Хэрлэнгийн бетон гүүр”-ний хажууд ачааны автомашины чиргүүлийн дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 06.05-ны өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход "ND4257-Норд бенз” загварын ачааны автомашины чиргүүлийн хойд дугуй шатаж байсныг 2 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.06-ны өдрийн 06:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 8 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. 

Иймд иргэд сонор, сэрэмжтэй байж, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 

Эх сурвалж: ОБЕГ 


Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй