Шууд Chart

Иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгааллаа

2023-06-06 10:06:15

Булгийн эхийг хашиж, хамгаалах ажил үр дүнд хүрч, Говь-Алтай аймгийн нүдэн булгууд сэргэж, өдгөө гол болон урсаад ан амьтад, ард иргэдийг ундаалж байна

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Хүйсийн говь, цэцэг нуурын сав газрын захиргаа, Говь-Алтай аймгийн иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгаалсан бөгөөд жил бүр “Булгийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Хашиж хамгаалсан булаг хэрхэн үр дүнд хүрч байгаатай Эргэлт. мн сайтын сурвалжлах баг тус аймгийн Шарга, Дарив, Баян-уул, Хөхморьтоор сумаар тойрон танилцсан байна.

Эх сурвалж: БОАЖЯ


Иргэд, малчид, эко клубийн сурагчид хамтран 200 гаруй булгийн эхийг хашиж, хамгааллаа  
Үзсэн: 610 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй