
1971 оны их үеийн нөлөөгөөр Ходон гол голдирлоо өөрчилснөөс Дархадын хотын бүлэг нуур тэжээгдэлгүй болж Дөрөө нуур, Цойцон нуур бүрэн ширгэсэн. Тэгвэл уг нуурыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур луу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн байна.
Хөвсгөл аймгийн гурав дах том нуур болох Цойцон нуур сэргэснээр 35 сая метр куб усыг нөөцөлж байгаагаараа давуу талтай, онцгой ач холбогдолтой.
Цойцон нуурыг 40 орчим жилийн дараа сэргээв | ||
Үзсэн: 1509 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.