
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг энэ өдрүүдэд сонгон шалгарууллаа.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг:
• Голч дүн
• Хэлний оноо
• Сургуулийн эрэмбэ
• Бичиг баримтын бүрдэл
• Эсээ бичвэр
• Ярилцлага зэрэг үзүүлэлтээр шалгуулагчдыг дүгнэж бүртгүүлсэн 133 суралцагчийг эрэмбэлсэн байна.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг холбогдох хууль тогтоомжийг мөрдөж ажилласан эсэх, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг нягтлахаар хөндлөнгийн хяналт хийж байна.
Хяналтын дараа буюу 2023 оны зургаадугаар сарын 12-ны Даваа гарагт сонгон шалгаруулалтын дүнг эцэслэн зарлах болно.
Эх сурвалж: БШУЯ
Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг сонгон шалгаруулжээ | ||
Үзсэн: 845 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.