
Монгол Улсын Засгийн газраас “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд "Зам, тээврийн хөгжлийн яам", "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг цахим хэлбэрт шилжүүлж E-Mongolia системд 2023 оны тавдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор нэвтрүүлээд байна. Цаашид мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд нэвтрэн цахимаар ашиглаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 болон мэргэшсэн жолоочийн тасгийн 70070016 утсаар авна уу.
Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв
Жолоочийн үнэмлэхийг E-Mongolia системд албан ёсоор нэвтрүүлжээ | ||
Үзсэн: 1553 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.