Шууд Chart

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа

2023-06-06 16:35:27

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо" ТББ-ын тэргүүн Б.Пүрэвжав, "Орон сууц, нийтийн аж ахуйн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны дарга Б.Жавзандулам нар хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж албажууллаа.

Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын 2023-2025 оны хамтын хэлэлцээрт салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг нийт 9 бүлэг 78 арга хэмжээ тусгагджээ.

Эх сурвалж: БХБЯ


Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хамтын хэлэлцээрийг албажууллаа  
Үзсэн: 258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй