
Хэт ядарч, дор орсон малыг хүчтэй тэжээлээр их хэмжээгээр тэжээхээс зайлсхийж эхлээд тэжээл боловсруулах үйл ажиллагааг тэтгэх арга хэмжээг авна.
Ингэхдээ хүнсэнд хэрэглэсэн, халдварт өвчнөөс бусад нөхцөлөөр үхсэн адуу, үхрийн ясыг 2-3 цаг чанаж /8-10 хэм/ бүлээн шөлийг нь өдөрт бод малд 4-5 литр, бог малд 1.5-2 литр хүртэл хэмжээгээр уулгана.
Эсвэл ногоон цайны өтгөн ханд бэлтгэн бод малд өдөрт 8-10 литр, бог малд 1.5-2 литр өгнө. Хэт дор орсон нөхцөлд цайнд бага зэрэг сахар, нэг халбага шар тос хийж хутган уулгах хэрэгтэй.
Тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх зорилгоор ясны шөл, цайны ханданд шар будаа, хивэг, өвсний гурил зэргийг 10 литр тутамд 1-1.2 кг хийж чанах, халуун ханданд хийж хутгах зэргээр зутан бэлтгэн өглөө, өдөр, орой бага, багаар өгч тэжээл идэх, шингээх чадварыг нь тэтгэх нь зүйтэй.
Тэжээл авч байгаа малын нүд сэргэн, хөдөлгөөн идэвхжээд ирэхээр хэвийн тэжээллэгт оруулах нь тохиромжтой. Анх уулгаж байгаа мал уухгүй байгаа нөхцөлд амаар нь цутгах болон тэжээлийг зуурч өгнө.
Хэт ядарч, дор орсон малыг ясны шөл, цайны хандаар тамирыг нь тэтгэнэ | ||
Үзсэн: 2366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.