Шууд Chart

Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой

2025-10-30 08:58:44

“Хотула” аппликейшн, сайн карт болон иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулан иргэд түлшээ худалдан авч буй.

Тодруулбал, сайн картгүй болон аппликейшн ашиглах боломжгүй иргэд иргэний үнэмлэхийн ард байрлах QR кодоо уншуулснаар виртуал карт үүсгэж, түлш худалдан авах боломжтой юм. 

Түлш борлуулалтын цэгт иргэний үнэмлэхтэйгээ очиход борлуулагч таны иргэний үнэмлэхийн QR кодыг өөрийн аппликейшнаар уншуулах бөгөөд 7 хоногт 7 шуудай түлш авах эрхтэй. Хэрвээ та орон нутгийн болон орон сууцны хаягтай бол тухайн хороондоо түр оршин суугчаар бүртгүүлж, уг мэдээллээ цахимаар “Тавантолгой түлш” ХХК руу илгээнэ.

Ингэснээр та иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой болно.

Мөн өрхийн нэг гишүүн “Хотула” аппликейшнд бүртгүүлснээр тухайн гэр бүлийн бүх гишүүд иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулан түлшээ авах боломжтой.  


Иргэний үнэмлэхийн QR код уншуулан түлшээ авах боломжтой  
Үзсэн: 157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй