Шууд Chart

Хотын дарга Х.Нямбаатар түлшний хангамжийн асуудлаар хорооны Засаг дарга нартай уулзлаа

2025-10-30 08:33:07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай уулзлаа. 

Нийслэлийн хэмжээнд 400 орчим түлш борлуулах цэг ажиллаж буй. Цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэллээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрхүүд байшин сууцны хэмжээ том, нам даралтын зуухаар халаалтаа шийддэг зэргээс үүдэн өдөрт нэг шуудай түлш хүрэхгүй байгаа асуудлаар иргэд гомдол санал хэлж байгааг хотын даргад уламжиллаа. 


Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нүүрсний хангамжийг сайжруулах ажлууд үе шаттай хийгдэж байгааг онцолж, үргэлжлүүлэн “Тавантолгой түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хороод хамтарч ажиллаж, өрхийн мэдээллийн бүртгэлийг шинэчлэх нь юун түрүүнд чухал бөгөөд түлшний хулгайн асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. 12 дугаар сард агаарын инверс тогтоогүй үед агаарын бохирдлыг хэмжиж, үр дүнгээ дүгнэнэ. Үйлдвэрийн дамжлагаас хэрэглэгчдийн гарт ирж буй түлшний чанарын хяналтыг нэмэгдүүлэхийг үүрэг болгоё. Түлшний савлагаан дээр 25 кг гэж биччихээд дутуу савласан байвал хариуцлага тооцно. Төрийн ажлыг хариуцлагатай хийх ёстой. Мөн том метр кв-тай, нам даралтын зуухтай сууцуудыг халаахад өдөрт олгож буй түлш хүрэхгүй байгаа асуудал яригдаж байна. Хороон Засаг дарга нар айл өрхүүдээрээ явж, дээрх айл өрхүүдэд түлшний өдрийн хэмжээг нэмж, уян хатан ажилла. Нам даралтаар халдаг зуухтай айлуудад хорооны Засаг даргын тодорхойлолтоор түлш нэмж олгох хэрэгтэй” гэв.


Хотын дарга Х.Нямбаатар түлшний хангамжийн асуудлаар хорооны Засаг дарга нартай уулзлаа  
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй