Шууд Chart

Даян дэлхийн бэлчээрийн стандартыг танилцуулав

2024-09-09 10:37:56

Тогтвортой ноос ноолуурын эвслээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Сорилтыг давж, хүлээлтэд нийцэх Байгалийн ширхэгт” чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Ц.Уртнасан оролцов. 

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг даван туулахад салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмэр урьд урьдынхаас ч илүү чухал болж байгааг онцоллоо.

Мөн мал аж ахуйн салбарт бэлчээр ашиглалтын зохистой дадлыг хэвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхээр салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа онцлоод Тогтвортой ноос ноолуурын эвслийн хүчин чармайлт болон цаашдын ажилд амжилт хүсэж, дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр Даян дэлхийн бэлчээрийн стандартын төслийг танилцууллаа.

Энэхүү стандарт нь хүн, мал амьтан, байгаль орчны эрүүл мэндийг хамтад нь хамгаалж, дэлхий даяар тогтвортой бэлчээрийн менежментийг нэвтрүүлж, газрын доройтол бууруулахад чиглэсэн шаардлагуудыг малчид, үйлдвэрлэгчдэд зөвлөдөг байна.

Энэхүү стандартыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар болон бусад олон улсын байгууллагууд дэмжин хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газраас Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, мэдээллээр ханган хамтран ажиллалаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ. 


Даян дэлхийн бэлчээрийн стандартыг танилцуулав  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-09-09 11:02
Монголын Хаан ширхэгт гээд стандарт брэндийг эрт бий болгосон шүү. Тэрийг Байгалийн ширхэгт гэж дуурайж ашиглаад бна уу. Даян дэлхийн стандарт гэлтгүй гарал үүсэлтэй үйлдвэрлэж байгаа орны стандарт тэргүүнд тавигдах нь хэрэгтэй гэж бодож байна. Бэлчээрийн маллагаагүй оронд даян дэлхийн стандарт гэж ч юу байдлын.

Бидэнтэй нэгдээрэй