Шууд Chart

Температурын огцом өөрчлөлт нь гол нуурын мөсөнд хар, цагаан хил үүсгэхэд нөлөөлдөг

2026-03-05 09:47:58

Мөсний огцом хөрөлт

Гэнэтийн температурын уналт (жишээлбэл, 24 цагийн хугацаанд 20°C-аас их) нь мөс агших процесс явагдах ба энэ үед энергийн өөрчлөлт үүсгэдэг. Мөсний агшилтын үед ан цав үүсч эсвэл одоо байгаа ан цав томордог. Энэ үед том талбай тархсан тохиолдолд нуур голын мөсний ус ан цавын завсраар нэвчиж норгох үзэгдэл явагдана. Голын мөсөн дээрх цасан бүрхүүл нь дулааны өөрчлөлтийг удаашруулдаг ч нэгэнт үүссэн ан цав мэдэгдэхгүй байх магадлалтай тул мөстэй байна гэж “андуурч” болохгүй.

Мөсний огцом халалт

Агаарын температур 24 ба түүнээс дээш цагаар хөлдөх хэмээс дээш байх үед өөрөөр хэлбэл 0 градусаас дээш хэмтэй болох хаврын цагт мөсний дээрээс нар ээж шилний тусгал мэт цоонож мөсөн доорх усны температурыг огцом өсгөдөг. Энэ  нөлөө нь тунгалаг мөсөн дээр хамгийн их ажиглагддаг бөгөөд цасан бүрхүүлтэй байх, цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх тусам буурдаг. Мөс хангалттай зузаантай байж болох ч нарны гэрэлд удаан хугацаагаар өртөх тусам мөсний бат бөх чанар нь мэдэгдэхүйц буурдаг байна.

Жин ба мөсний зузааны харьцааны жишээ

 Алхаж яваа насанд хүрсэн хүн дунджаар 120кг-ийн жингээр үйлчилдэг тул 10см-ээс багагүй зузаантай мөсөн дээр зорчиход зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.

Цасны чарга явах үедээ дунджаар 500кг-аар доош үйлчлэх ба хамгийн багадаа 18см зузаантай мөсөн дээр зорчиход зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.

3-4тн-ийн даацтай автомашин хөдөлгөөн үйлдэж байх үедээ 5000кг орчим жингээр доош үйлчлэх ба хамгийн багадаа 38см мөсөн дээгүүр зорчиход  зөвшөөрөгдөх эрсдэлийн түвшинд байна гэж үзнэ.


Температурын огцом өөрчлөлт нь гол нуурын мөсөнд хар, цагаан хил үүсгэхэд нөлөөлдөг  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй