Сүхбаатар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж, ашиглалтад орсон Теле камерын хяналтын дэд төв нь иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 20 албан хаагчтай, 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна.
Теле камерын хяналт, мэдээлэл лавлагааг хариуцан ажилладаг тус төв ашиглалтад орсноор аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих, хэрэг зөрчлийг илрүүлэхэд дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ахиц гарсан бөгөөд цагдаагийн байгууллагатай хамтран бүх төрлийн урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах ажлыг хэрэгжүүлэн ажилладаг.
Тус төв өнөөдрийн байдлаар нийт 1016 камераар хяналт хийхээс гадна IREX аналитикт бүрэн тохирох хүний царай таних, дугаар илрүүлэх хүчин чадал сайн камер ашиглаж байна. Цаашид орон нутгийн болон бусад хөрөнгө оруулалтаар нийт камерынхаа хүчин чадлыг сайжруулахаар төлөвлөөд байна.
| Теле камерын хяналтын дэд төв нь 24 цагийн турш 1016 камераар хяналт тавин ажиллаж байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.