Шууд Chart

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо

2026-05-20 13:39:21

Өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам боловсруулж, батлуулах" Ажлын хэсгийн өргөтгөсөн анхдугаар хуралдааныг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгууллаа.
 
Тус хуралдаанд Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Дүүргүүдийн прокурорын газар, ГБХНХЯам болон харьяа байгууллагууд, ХЗДХЯам, Цагдаагийн ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, зарим хороо, сургуулийн нийгмийн ажилтан, оюутан судлаач нар оролцов.
 
Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн ажлын хэсгийн гишүүд, оролцогч байгууллага болон зарим оролцогчдыг хамруулан хурал, хэлэлцүүлэг (сонсох ажиллагаа)-ийг үр дүнтэй зохион байгуулж, оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн боловсруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалтын дагуу “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын журам”-ыг баталуулахад Ажлын хэсгийн нийт бүрэлдэхүүн анхаарч ажиллах юм. гэж Хууль Зүйн Дотоод Хэргийн Яамнаас мэдээллээ.
 
 

 


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын хурам боловсруулж, батлуулах ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан боллоо  
Үзсэн: 44 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй