Шууд Chart

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг хэрхэн бүртгэдэг вэ

2014-11-19 15:19:16

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан хаана бүртгэх вэ?

Хариулт:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 7.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2013 оны 227 дугаар тушаалаар батлагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д зааснаар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын хэмжээнд Хуулийн этгээдийн бүртгэлийн газар бүртгэнэ.
 
Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?
Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т ““гадаадын хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгаа гадаадын хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн болон харьяалалгүй  хүн, түүнчлэн гадаад улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн/-ийг” хэлнэ гэж заасан байна.
 
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хэнийг хэлэх вэ?
Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” хэлнэ гэж заасан байна.
 
Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар гэж хэнийг хэлэх вэ?
Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.6-д ““гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар” гэж итгэмжлэлийн үндсэн дээр төлөөллийн үйл ажиллагаа явуулах зорилготойгоор гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад байгуулсан хуулийн этгээдийн эрхгүй этгээдийг” хэлнэ гэж заасан байна.
 
Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд ямар ямар салбарт зөвшөөрөл авах вэ?
Хариулт:Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 21.1-д “Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх  Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна:” гэж заасан:
Уул уурхай.   2.Банк, санхүү.        3.Хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.
 
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн болон хуулийн этгээд байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчтай холбоотой  ямар баримт бичиг шаардлагатай вэ?Хариулт:Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулагч хувь хүн байгуулах тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн  дагуу Монгол Улсад хилээр нэвтрэх  эрх олгосон зөвшөөрөл,  хуулийн этгээд байгуулах тохиолдолд хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар байна.
 
Эх сурвалж: https://burtgel.gov.mn/

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг хэрхэн бүртгэдэг вэ  
Үзсэн: 6879 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй