Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бүрэн эдлэж чаддаггүй

2015-03-26 14:09:33

Эмнэлэг, цагдаагийн хэлтэс, дэлгүүр, зоогийн газар гээд нийгэмд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л төрлийн байгууллагаас иргэн бүр үйлчилгээ авах эрхтэй. Харин энэ эрхээ бүрэн эдлэх боломжгүй хүмүүс бол сонсголын бэрхшээлтэй иргэд. Учир нь үйлчилгээний байгууллагын ажилчид тэдэнтэй дохионы хэлээр харьцаж чаддаггүй. Тиймээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, сонсголын бэрхшээлтэй иргэдэд түргэн тусламжийн утсанд дуудлага өгөх боломж олгох үүднээс мессеж бичих үйлчилгээ нэвтрүүлэхээр болжээ.

Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлтсийн мэргэжилтэн Д.Ганболд ярилаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ бүрэн эдлэж чаддаггүй  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй