
Монгол улсын шуудангийн түүхийг өгүүлсэн ховор цуглуулгаараа дэлхийд алдартай нэрт филателч, түүхч Өлзийн Сэрээтэр агсны 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд 1958 оны заргын бичгийн дугтуйнаас эхлээд, шуудан холбооны бүхий л цаг үеийн гэрч болсон дугтуйг дэлгэсэн юм.
Монгол шуудангийн түүхийг харуулсан цуглуулгаараа Өлзийн Сэрээтэр тив, дэлхийн алдартай үзэсглэнгүүдээс 12 удаа шагнал хүртэж байсан түүх бий. Хэдийгээр цахим хэрэглээ нэмэгдэх тусам, марк дугтуйны хэрэглээ хумигдаж байгаа ч, түүхийн үнэт баримт болж үнэ цэнэ нь улам нэмэгдэж байгааг ахмад цуглуулагчид хэлж байна.
Монголын цуглуулагчдын загалмайлсан эцэг бол Өлзийн Сэрээтэр. Түүний цуглуулга бүр түүхэн, сэдэвчилсэн байдлаар бүтээсэн мэдээллийн сан гэж болно. Түүний гаргасан мөрөөр залуу цуглуулагчид тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож, амжилтын буухиаг таслалгүй үргэлжлүүлж байна. Тиймээс Монголын филателийн холбооноос санаачлан түүний 100 жилийн ойд зориулж, хүүхэд залууст филателийн ач холбогдлыг мэдрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг дэлгэжээ.
Монголын шуудан, дугтуйн хөгжлийн түүхийг харуулсан үзэсгэлэн нээгдлээ | ||
Үзсэн: 347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.