Нийслэлийн хэмжээнд он гарсаар Туул голд 5 том хүн, 2 хүүхэд голын усны ослоор амиа алдсан. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна.
Тухайлбал өчигдөр /2026.07.06/-ны өдөр Хан-Уул дүүрэг 8 дугаар хороо, Яармагийн гүүрний хойно хүүхэд усанд живж алга болсон гэсэн дуудлага 18:29 цагт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах ангийн бүрэлдэхүүн 7 болон 11 настай хоёр хүүхдийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, осолдож нас барсан байдалтай олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.
Ойрын өдрүүдэд халалт үргэлжилж, зарим үед түр зуурын аадар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлж байна
Иймд иргэд
- Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид өдрийн цагт хүүхэдтэйгээ харилцаа холбоотой байж, анхааруулга сэрэмжүүлгийг өгч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах,
- Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх,
- Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
| Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна | ||
| Үзсэн: 92 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.