
Шинэ оны босгон дээр олон арван байгууллага шилдгүүдээ тодруулсан. Тэгвэл сар гаруйхны дараа болох Цагаан сараар үндэсний спорт, соёл урлагийнхан шилдгүүдээ нэрлэх гээд сэтгэл догдлон сууна. Цагаан сар бол манай улсын үндэсний их баярын нэг тул дээрх байгууллагууд энэ баяраар шилдгээ тодруулдаг уламжлалтай. Тиймээс Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын сурын холбоо, Монголын мөсний болон шагайн холбоо зэрэг байгууллага 2015 онд холбоондоо төдийгүй улсдаа үнэтэй хувь нэмэр оруулсан уяач, харваачдынхаа гавьяаг шагнахад бэлдэж буй. Тиймээс уншигч танаа манай сайт тун удахгүй хэн, хэн цол нэмж, оны шилдэг болсныг мэдээлэх болно.
Үндэсний спорт, соёл урлагийнхнаас хэн, хэн цол нэмэх бол | ||
Үзсэн: 959 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.