Шууд Chart

Цусны цагаан эсийн хорт хавдар өвчнийг анагаах арга бий болгоно

2016-01-11 16:33:39

Японы янз бүрийн их сургуулийн судлаачдын хэд хэдэн хэсэг баг iPS буюу олон боломжит зохиомол үүдэл эсийн тусламжтайгаар цусны цагаан эсийн хорт хавдар өвчнийг эмчлэх арга бий болгох өргөн хүрээтэй ажлыг энэ жилээс эхлүүлж буй юм байна.

Японы үндэсний хэмжээний “Йомури” сонинд өнөөдөр энэ тухай мэдээлсэн байна. Киото их сургууль, тухайлбал, энэ судалгаанд оролцож байгаа юм байна. Цусны хорт хавдартай тэмцэх iPS эсийн тусгай төрлийг бий болгохдоо Японы эрдэмтэд цусны цагаан бөөм ихсэх өвчтэй өвчтөнүүдийн эд, эсийг ашиглах бодолтой байна. Ингэх эрхийг нь ч ёс зүйн комиссоос хэдийнэ олгожээ. Үүний зэрэгцээ хорт хавдрыг олон боломжит зохиомол үүдэл эсийн тусламжтай эмчлэх боломжтойг одоогоор нотолсон зүйл байхгүй байгаа гэдгийг “Йомури” сонин онцоллоо.

Японы эрдэмтэд эхний ээлжинд энэ аргаа амьтад дээр туршиж, амжилттай болсон нөхцөлд дараа нь хорт хавдрын эсүүдийг устгах зорилготой iPS эсүүдээ 2019 оноос хүмүүст шилжүүлэн суулгах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Японы эрдэмтэн Синъя Ямакана 2012 онд үүдэл эсийн салбар дахь судалгааны бүтээлээрээ анагаах ухаан, физиологийн салбарын Нобелийн шагнал хүртсэний дараагаас Японы олон нийт болоод Засгийн газрын зүгээс энэ сэдвийг  ихээхэн анхаарах болсон байна. Эд, эсийг сэргээх анагаах ухаан орчин үеийн шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэгээр зарлагдсан.

iPS буюу үүдэл эсүүд тодорхой химийн нөлөөллөөр ямар ч төрлийн эс болох чадвартай, ингэснээр онолын хувьд янз бүрийн эрхтэнд зориулсан эд, эсийг ургуулах боломжийг олгох юм байна. Гэхдээ ургуулсан эд, эсийг хүний биед шилжүүлэн суулгахад хорт хавдар үүсгэж болзошгүй гэж олон мэргэжилтэн болгоомжилж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цусны цагаан эсийн хорт хавдар өвчнийг анагаах арга бий болгоно  
Үзсэн: 4864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2016-01-11 23:36
harin tiim chi amitan baisan bol bas turshiltad oroh bailaa, daraa toroldoo oroh baihoo sanaa zovoltgui hoo
182.160.38.xxx [182.160.38.xxx] 2016-01-11 19:37
АМЬТАН ГЭЖ ДАНДАА ТУРШИЛТ БОЛОХ ЮМ ДАА.

Бидэнтэй нэгдээрэй