Шууд Chart

Бүх ард түмний XIV наадмын оролцогчид спортын 20 төрлөөр өрсөлдөнө

2016-01-26 15:42:22

Бүх ард түмний XIV наадам 2016 оны нэгдүгээр сараас эхлээд байна. Энэ өдрүүдэд жүдо, бокс, чөлөөт, шатрын тэмцээн болж байна. Тус наадам ирэх наймдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжлэх юм. Орон даяар өвлийн хоёр төрөл (цана, тэшүүр),  зуны спортын 16 төрөл буюу буудлага бокс, байт харваа, жүдо, чөлөөт бөх хүндийн өргөлт, ширээний теннис, хөнгөн атлетик, шатар,  волейбол, сагсан бөмбөг, дугуй /уулын дугуй/, таеквондо /олимпийн/, даам, аэробик, хөлбөмбөг, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара жүдо бөх, пара хөнгөн атлетик гээд тамирчид спортын нийт 20 төрлөөр өрсөлдөнө. 

Өнөөдөр спортын 20 төрлийг хариуцсан холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай ЭМСЯ-ны БТСХТ /Биеийн тамир спорт хөгжлийн төв/-ийн захирал П.Бат-Эрдэнэ хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар спортын дээрх 20 холбоонд тухайн төрлийнхөө тэмцээнийг зохион байгуулах үйл ажиллагааны зардал олгогдох аж. Ингэснээр спорт холбоодод тухайн төрлийнхөө тэмцээнийг өндөр ёс зүйтэй, хариуцлагатай зохион байгуулах үүрэг ногдож байгаа ажээ. Нөгөө талаар энэ жилдээ тухайн төрөлд улсын аваргын тэмцээн зохиогдохгүй бөгөөд их наадмаас тухайн төрлийнхөө аваргуудыг тодруулна.   

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Бүх ард түмний XIV наадмын оролцогчид спортын 20 төрлөөр өрсөлдөнө  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй