
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч нийслэл хотод үзэсгэлэнгээ гаргаад нутагтаа ирсэн байна. Тэд тосон будгийн зураг, уран хайчилбар, зохиомж зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлээр бүтээл туурвиж, нийслэлчүүдэд үзүүлжээ. Үзэсгэлэнг Улаанбаатар хотын иргэд болоод хотын удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн үзэж сонирхжээ. Тэдний багш Н.Цэрэндагватай манай сурвалжлагч уулзлаа. Дэлгэрэнгүй мэдээллийг сонсоно уу.
Эрдэнэбулган сумын ЕБС-ийн таван сурагч нийслэлд үзэсгэлэнгээ гаргажээ | ||
Үзсэн: 330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.