Шууд Chart

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн дөрвөн жилд би УИХ-ын гишүүний цалин нэг удаа ч аваагүй

2016-09-12 11:43:46

Төсөв  хямруулсан  буруутай эздийг хайж,  хариуцлага  нэхэж  буй хууль тогтоогчдыг өнөөдөр УИХ-ын “улирсан” гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгалан манлайлж байна. Тэрбээр бусдын алдааг давтаж, хууль завхруулахгүйн тулд  “төсвийн  бодлогод  реформ, төрийн бодлогод залгамж хэрэгтэй” гэж журмын  нөхдөдөө сануулсаар  байгаа юм. УИХ-ын  НББСШУ-ны байнгын хорооны дарга Лувсанцэрэнгийн Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.  

-Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотой УИХ Монгол Улсын  энэ оны төсвийн тодотголыг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн явцад та төсвийн бодлогод реформ хийх, сахилга хариуцлагыг өөр шатанд гаргах санал дэвшүүлж, шүүмжлэлтэй байр сууринаас хандаж байгаа  нь  ажиглагдсан. Тэгвэл  төсвийн хүндрэлээс  гарах  эхний гарц нь юу юм бэ?        

-УИХ-ын ээлжит бус чуулганы хамгийн гол зорилго нь 2016-2020 онд Монгол Улсын Засгийн газраас ямар бодлого хэрэгжүүлэх вэ, МАН УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн хөтөлбөрүүдээ хэзээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Энэ нь ард иргэдийн дунд ихээхэн  хүлээлт үүсгэж байна. Эдийн засгийн хүндрэл хямралаас яаж гарах вэ ард иргэдийнхээ орлого, ажлын байрыг яаж нэмэгдүүлэх вэ, хөдөөгийн малчдын асуудлаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ гээд  иргэдийн хүсэн хүлээсэн асуудлууд бүгд Засгийн газрын үйл ажиллагааны  мөрийн  хөтөлбөрт  туссан. Эдгээр асуудлуудаас энэ оны  төсвийн тодотголд ч тусгалаа. Тухайлбал, МАН  сонгуулийн мөрийн хөтөлбөртөө  оюутан нь өөрөө хариуцлагаа хүлээж зээлээ аваад Монгол Улсад хэрэгтэй, өөрийнхөө хүссэн мэргэжлээр  суралцан төгсөж,  ажлын байртай болсны дараа энэ зээлээ эргүүлэн төлөх зээлийн санг бий болгох хөтөлбөр дэвшүүлсэн. Тиймээс 2016 оны төсвийн тодотгол дээр “Боловсролын зээлийн сан”-г байгуулах 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж байна. “Боловсролын зээлийн сан”-гаас   оюутан нь өөрөө зээлээ авдаг болох юм. Одоогоор Монгол Улсад 160 мянган оюутан суралцаж байна. Үүнээс эхний ээлжинд 100 мянган оюутанд  хөнгөлөлттэй зээл олгох энэ боломжийг бүрдүүлж байгаа юм.  

Хоёрдугаар асуудал бол энэ төсвийн байдлыг харахад үнэхээр хүндэрчээ. Өнгөрсөн дөрвөн жилд юу хийв, юу болоод өнгөрөв, яагаад эдийн засаг  хямарсан, Монгол Улс өрийн дарамтад яагаад орчихов гэдгийг бид  тоогоор гаргаж ирж харж байна. 2016 оны төсвийн гүйцэтгэлээс харахад  бид 10 төгрөг олоод 16 төгрөгийг зардалдаа өгчихөж байна. Орлого байхгүй, зарлага нь хэрээс хэтэрчихсэн гэсэн үг. 2012-2016 онд зөвхөн төрийн албан хаагчид л гэхэд 40 мянгаар нэмэгдсэн нь үнэн байна. Улсын төсвөөс гадна Хөгжлийн банкны санхүүжилт, үнэ тогтворжуулах хөтөлбөр, эргэн төлөх нөхцлөөр хэрэгжих хөтөлбөр гээд маш олон  хөтөлбөрийг зээлээр хэрэгжүүлэх гээд улсыг өрөнд оруулсан арга хэмжээнүүдийг манай өмнөх эрх баригчид авч хэрэгжүүлчихэж.  Тэдний гаргасан  алдааг бид засах ёстой.

Монгол Улс ганцхан төсөвтэй байх ёстой. Учир нь айл нэг л төсөвтэй байх ёстой. Тодорхой орлоготой, түүнийгээ дагаад тэтгэвэр тэтгэмж, шаардлагатай сургууль цэцэрлэгийг барих асуудлаа шийддэг байх ёстой. Ингэж л зөв зам руу нь чиглүүлэх  хэлэлцүүлгийг хийж байна.   

-Эрх баригч намаас энэ чиглэлд реформ хийх, зоригтой алхам эхлүүлэхэд хэцүү. Учир нь орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс жийрхэж буй гэдэг ч юм уу, эсвэл өмнө нь ийм шийд гаргаж  байгаагүй гэдэг байдлаар хандах нэг хэсэг байна. Таны яриад байгаа реформ ажил хэрэг болж чадах болов уу?

-Бидний зарлага нь  олдгоосоо их болчихож. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй зардлаа хоёр аргаар хэмнэх хэрэгтэй болж байна. Нэгдүгээрт энэ зардлуудыг яаж хэмнэх вэ, бидний тэвчиж болох ямар зардлууд байна гэдгийг эхлээд ангилах ёстой. Хоёрдугаарт орлогоо нэмэгдүүлэхэд бидэнд ямар боломж, нөөц байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Тавантолгойн томоохон төслүүд байна. Таван толгойд  төмөр замаа баримаар байна. Бид төмөр замын өргөн, нарийний   асуудлаас болж найм, есөн жил боломжийг алдлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргана гэж байнга ярьдаг мөртөө өнөөдрийг хүртэл  төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн нүүрсийг түүхийгээр нь  гаргасан хэвээрээ. Үүнээс жил бүр 100-150 сая доллар, 400 орчим тэрбум төгрөгийн боломжийг алдаж байна. Гэтэл хувийн компаниуд боловсруулах үйлдвэр  байгуулчихсан байдаг. Ахмадынхаа тэтгэврийг жилд 20-30 хувь нэмээд байх ийм боломжийг жил бүр алдсаар байна л даа. Оюутолгой” компани Хятадаас  жилд 100 сая ам.долларын цахилгаан авч байна. Гэтэл “Тавантолгой” орд дээр түшиглээд цахилгаан станц бариад “Оюутолгой”-д  цахилгаанаа нийлүүлэх юм бол жил бүр зөвхөн Оюутолгойгоос 200 орчим тэрбум төгрөгийг бид төсөвт   авах, экспортын орлогоо нэмэх боломж байна.  

Нөгөө талд зээлүүдийн өндөр хүүг бууруулах гарцыг бид эрэлхийлэх ёстой. Мөнгө зээлүүлсэн айлуудтай хэлэлцээ хийх хэрэгтэй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд  гадаадаас авсан зээлийн зөвхөн хүүнд бид энэ оноос нэг их наяд төгрөг төлж  байна. Тэгэхээр бид өнөөдрийн төсвөөс зөвхөн зээлийн хүүнд л  5 төгрөг тутмын нэгийг зараад байна гэсэн үг. Тиймээс бид ийм өндөр хүүтэй зээл ерөөсөө авч болохгүй байхгүй юу. Өндөр хүүтэй зээл авсны төлбөрийг ард түмнийхээ татварын мөнгөөр бид төлж байна гэсэн үг. 2018 онд 1.2 их наяд, 2019 онд 2 их  наяд төгрөгийг төлөх том ачаалалтай төсөв болчихоод байгаа юм.

-Таныг бизнес эрхлэгч, эсвэл энгийн нүдээр Монголын эдийн засгийн өнөөгийн байдлыг  хараад тодорхойлооч гэвэл ямар  дүгнэлт хийх бол?

-Би ганц жишээ хэлье. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхлэх боломжтой нэг сая 100 мянган хүн бий. Гэтэл тэдний 400 мянга нь тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Ажилгүйдлийн түвшин 2006 оны түвшинд хүрчихээд байна л даа. Ажилгүй, орлогогүй байгаа хүмүүс 150 мянгад хүрчихээд байна. Энэ тоо  200 мянга болж өсөх юм бол нийгэмд тогтворгүй байдал үүсч, гэмт хэргийн тоо ихсэх аюултай. Өнгөрсөн дөрвөн жилд 60 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж.  Эдгээр нь бизнесийн орчин муудсаныг илтгэж байна л даа.   

-Нөхцөл байдлыг ингэж муутгасан эзэд нь хэн бэ. Өнгөрсөн дөрвөн жил засаг барьсан намын буруу гэдэг байдлаар нэг хэсэг нь хандаж байгаа бол  ээлжилж засаг барьсан хоёр намд бурууг өгөх нэг хэсэг ч бий. Тэд хямралын ужиг нь дөрвөн жилээр хязгаарлагдахгүй гэдэг байдлаар ханддаг. Үүнд та ямар хариу өгөх вэ?  

-Бурууг бусдаас хайх, эсвэл хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг шиг үлгэр битгий бий болоосой гэж бодож байна. Өнөөдөр Монгол Улсын засаглалд учирч байгаа гол бэрхшээл бол төрийн залгамж, бодлогын залгамж чанар алдагдсан явдал. АН ч бай, МАН нь ч бай өмнөх дөрвөн жилийнхээ сайн бодлогыг хэрэгжүүлээд явах ёстой.  Гэтэл 2012 онд засаг барьсан АН  өмнө нь хэрэгжиж  байсан  бүх бодлого, шийдвэр, үйл ажиллагаанаас  татгалзсан. Төрийн бодлогын залгамж чанар  тасарсан  учраас ийм нөхцөл байдал  үүссэн.

Тэгэхээр  2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн УИХ, Засгийн газар өмнө нь эрх барьж байсан эрх баригчдын сайн бодлого, сайн ажлыг үргэлжлүүлье гэж байгаа.  Хэдийгээр эдийн засаг хүнд байгаа ч аймгуудыг хатуу хучилттай замаар холбож байсан хөтөлбөрүүдийг үргэлжлүүлээд явъя. Уул уурхайн томоохон төслүүдээ хөдөлгөе, энэ хэрүүлүүдээ зогсооё,  эрүүл мэнд, нийгмийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг бүгдийг нь шийдвэрлээд явъя. Нөгөө талд  сахилга хариуцлагыг ч  яръя.  

Би  нэг жишээ хэлье  л дээ.  Аж үйлдвэрийн яам гэж байсан. Аж үйлдвэрийн сайд нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр маш олон тэрбум төгрөгийн гэрээ хийчихсэн байдаг. Чи энэ замыг тавьчих, замаа тавьсны чинь дараа төрөөс мөнгө өгнө, энэ цахилгаан станцыг барьчих. Дараа нь мөнгө өгнө, энэ цэцэрлэг, сургуулиудыг барьчих  чамд мөнгө өгнө гэдэг  байдлаар  компаниудтай гэрээ хийчихсэн.  Барилга, эрчим хүч, боловсролын  сайд нар нь  төсөв мөнгөний асуудлыг мэдэхгүй байхад аж үйлдвэрийнх нь сайд өмнөөс нь шийдээд улсыг  ирээдүйд их хэмжээний өрөнд оруулах гэрээг зурчихсан байгаа юм. Одоо л төсөв нь тодорхой болж байна шүү дээ. Ингэж сахилга хариуцлага алдсан нөхдүүдтэй хариуцлага  тооцох л ёстой. Толгойг нь илж  болохгүй.

-Яг үүн дээр та төрийн аудитын байгууллагыг хатуу шүүмжилж байсан?  

-Ер нь өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын харьяанд байх ёстой Монголбанк, Үндэсний статистикийн хороо,  Аудитын газар, Төрийн албаны зөвлөл Засгийн газрынхаа яг халаасанд нь орж ажилласан ш  дээ.  Тэрний лай ланчиг нь өнөөдөр ирж байгаа байхгүй юу. Хэрэв Аудитын газар аудитын газар шигээ, Монголбанк Монголбанк шигээ ажиллаад, Статистикийн газар нь тэр тоо баримтуудаа үнэн зөв гаргаж ирээд мэдээлж байсан бол өөр байх байсан болов уу. Төрийн албаны зөвлөл төрийн орон тоо үндсэндээ 40 мянган хүнээр нэмэгдчихсэн байхад  нэмэгдээгүй  гээд л  Засгийн гзрынхаа талд орж яриад байсан ш дээ.                

Аудитын газар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтүүдийг жил бүр шалгаж хянаж,  Засгийн газарт зөвлөмж гаргаж байх ёстой газар.  2013, 2014 онд  бид Засгийн газарт ийм алдаа дутагдал зөрчлүүд гарчихсан байна гэсэн есөн удаагийн зөвлөмж хүргүүлчихсэн байхад Засгийн газар тэр алдаа зөрчлийг арилгаагүй байна гэдэг дүгнэлтийг хийгээд байж байгаа нь үнэхээр хариуцлагагүй явдал юм. Тэгэхээр Засгийн газраа хянаж ажиллах ёстой байгууллагууд нь түүнийхээ халаасанд орж ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн алдаа Монгол Улсын эдийн засгийг унагаасан  байна. Үүний буруутан нь УИХ-ын харьяа байгууллагууд. Тэд  өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж чадаагүй гэсэн шүүмжлэлийг өрнүүлсэн хэрэг.

-МАН-ын  сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол гол заалтууд нийгмийн бодлоготой холбоотой. Тиймээс ч УИХ-ын НББСШУ-ны  байнгын хороо үүнд түлхүү анхаарч ажиллах болов уу. Хамгийн түрүүнд анхаарах, нэн тэрүүнд барьж авах асуудлыг  тодорхойлбол?  

-Бид хүн амынхаа бүх давхаргад хүрсэн бодлого явуулахаа амласан.  Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн цэцэрлэгийн хангамжийг ирэх дөрвөн жилд шийдвэрлэх, хүүхдүүдийн сурах орчин, сурах бичгийн хүрэлцээ, багш нарын чадварыг дээшлүүлэх зорилтуудыг тавьсан. Мөн их, дээд сургууль төгсөгчдийг   ажлын байраар хангах, оюутан нь өөрөө боловсролынхоо зээлийг авч, зээлээ өөрөө төлдөг байх, төгсөгчдийг ажлын байраар хангах, ахмадуудын тэтгэвэр тэтгэмж  нь амьдрал ахуйд нь хүрэлцдэг байх, нийт иргэдээ жил бүр эмчилгээ оношилгоонд хамруулах гээд том зорилтууд бий. Энэ зорилтуудаа Засгийн газрынхаа  мөрийн хөтөлбөр  болгож баталлаа. Засгийн газар  мөрийн хөтөлбөр болгоод баталчихсан учраас бид  ирэх дөрвөн жилд зорилтуудаа хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. Яагаад гэвэл өнөөдрийн нийгэм, эдийн засагт үүссэн хүндрэл, бэрхшээлийг бид 2018 оны дунд үе хүртэл хугацаанд давж гаръя. Эхний хоёр жилд бид уналтаас гаръя. Тэгээд 2018 оноос 2020 он хүртэл бид нийгмийн салбарт амласан амлалтуудаа биелүүлнэ.  Хамгийн чухал нь бид  намынхаа сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод авч байгаа нь чухал алхам.    Сонгуулиар амлаж байсан бүх амлалтууд биелэх шатандаа  орж байна.

Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчдын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэнд тусламж үйлчилгээний хүрэлцээ, чанарыг шинэ шатанд гаргах эдгээр зорилтуудаа УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны хувьд хэрэгжүүлээд явна. Ирэх саруудад малчны тэтгэврийн зээлийн хүүг бодитоор бууруулах боломж харагдаж байна.

Мөн 1072 ширхэг хувьцааны асуудлыг  шийднэ. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ирээдүйд иргэд маань хувьцааныхаа үнэ цэнийг хүртэх гээд хийж хэрэгжүүлэх ажил олон байна. Хүүхдийн мөнгийг үндсэндээ 60 хувь хасчихлаа гэж шүүмжилж байна. Хасаагүй. Яг өнөөдөр хүүхдийн мөнгө шаардлагатай 60 хувьд нь өгье. Үлдсэн 40 хувьд нь хуримтлал үүсгээд 2019 оноос өгөх боломжтой болно гэсэн үг.

-Та саяхан ахмад багш нартай уулзахдаа багш нарын тэтгэврийн  халамжийг бууруулахгүй байх өөр гарц, арга замыг хайхаа мэдэгдэж байсан. Ямар гарц байж болох вэ?

-Би дөнгөж сая УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзлаа. Үнэхээр олон жил боловсрол, эрүүл мэндийн салбарт ажилласан, тэр тусмаа хөдөө орон нутагт ажилласан багш нарт тэтгэвэрт гарахад нь олгодог 36 сарын тэтгэмжийг ажилласан жилтэй нь уялдуулсан.  12 жил ажилласан бол 12 сарын тэтгэмж авна, 20 жил ажилласан бол 20 сарын тэтгэмж авна. 30 жил ажилласан бол 30 сарын тэтгэмж авна. Гэхдээ өнөөдөр  энэ төсвийн тодотголоор  өгөх  хөрөнгийн эх үүсвэр нь алга. Энэ мөнгийг өгөх байтугай 2015, 2016 онд тэтгэвэрт гарсан  хүмүүсийн  тэтгэмжийг  өгөөгүйгээс  өнөөдөр 103 тэрбум төгрөгийн үлдэгдэл  бий болчихсон байна. Тэгэхээр эхлээд энэ тэтгэвэрт гарсан ахмадуудынхаа асуудлыг шийдвэрлэнэ. Дараа нь ирээдүйд тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүсийнхээ асуудлыг   эрх ашгийг нь хөндөхгүйгээр шийдвэрлэе.  Эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүст  нөхөн олговор олгох гэх байдлаар гарц  шийдлүүдийг   бид   Засгийн газартайгаа ярихаар  төлөвлөж  байна.

-Таны сонгогдсон Хөвсгөл аймгийн тухайд  хамгийн олон хүн амтай, малтай аймаг. Нөгөө талд бас аялал жуулчлалын бүс нутаг.  Энэ аймгийн хөгжлийн  ойрын ирээдүйн гарцыг  яаж тодорхойлж байна?

-Өнгөрсөн дөрвөн жилд  нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдсон. Энэ нь мэдээж ард иргэдийн амьдралд маш тустай зүйл болсон. Хамгийн гол нь энэ замыг дагаад очсон 70 мянган аялагчийг бид хүлээж авахад бэлэн биш байлаа шүү дээ.

Бид дэд бүтцийг нь тавьж болно. Хамгийн гол нь  зочдыг  ая тухтай хүлээж авах үйлчилгээг  нутгийн  иргэд өөрсдөө санал санаачилгаараа хийх ёстой  юм  байна. Тэгэхийн тулд тэдэнд  тодорхой хэмжээний зээлийн эх үүсвэр, мэргэшүүлэн сургах  ажил хэрэгтэй байна.  Манай Хөвсгөл аймаг бол ажилгүйдэл хамгийн ихтэй аймаг. Тиймээс мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд зөвхөн оюутнуудад  биш 30-50 насны ажилгүй хүмүүсээ сургаж  мэргэжлийн чиг баримжаа олгох,  өөрөө өөрсдөө ажлын байраа бий болгоход нь туслах хэрэгтэй банйа. Ирэх дөрвөн жилд энэ чиглэлд анхаарч ажиллах болно.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таныг орон нутагтаа дэд бүтэц, мэдээлэл технологи, нийгмийн халамжийн чиглэлээр чамгүй хөрөнгө оруулсан гэж нутгийнхан хэлдэг юм билээ. Хөрөнгийн эх үүсвэрийг сонирхмоор байна?

-Мэдээж томоохон зам, сургууль, эмнэлэг гээд төрийн хийх ёстой ажлууд төсвийн,  татвар төлөгчдийн мөнгөөр боссон.  Би өнгөрсөн дөрвөн жилд  хувиасаа нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Хөвсгөл аймагтаа хийж, ахмадын сувилалын төвийг төрөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр  100 сая  төгрөгөөр барьж хүлээлгэж өгсөн. Мөн сургуулиудад шаардлагатай мэдээлэл, технологийн кабинет, компьютер, эмнэлэгүүдэд тоног төхөөрөмжүүдийг олгосон.  Хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулах  гээд  гээд цөөнгүй ажлыг санаачилж өөрөөсөө хувиасаа хөрөнгө гаргаж хэрэгжүүлсэн. УИХ-ын гишүүнийхээ цалинг авахгүйгээр  жил бүхэн 100 оюутанд  тэтгэлгийг өгсөн.  

Мөн олон улсын байгууллагуудын санхүүжилтийг Хөвсгөл аймаг руу татах, тэнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гээд гурван эх үүсвэрээс санхүүжилт татаж ажилласан.

-Сая та дөрвөн жил ажиллахдаа гишүүнийхээ цалинг аваагүй гэлээ?  

-Тийм л дээ. 2012-2016 онд би УИХ-ын гишүүнээр ажиллахдаа нэг ч төгрөгийн цалин аваагүй. Энэ цалингаараа оюутны тэтгэлгийн сан байгуулж, 420 орчим оюутанд 250 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгосон. Үүний  60 сая төгрөгийг  УИХ-ын гишүүний цалингаас, үлдсэнийг нь өөрийн компанийн орлогоос    санхүүжүүлсэн байдаг.   Нийтийн  сайн сайхын төлөө зориулсан л  даа.

-Ярилцсанд баярлалаа.

-Сайхан намар болж байна. Нийт иргэддээ өвлийнхээ бэлтгэлийг сайтар базааж  өнтэй сайхан өвөлжихийг ерөөе дөө.

 

Нийтэлсэн: Д.Даваадулам

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн дөрвөн жилд би УИХ-ын гишүүний цалин нэг удаа ч аваагүй   
Үзсэн: 3681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
boloma [105.112.98.xxx] 2018-04-10 03:45
Жосе Луисд тавтай морилно уу Санхүүгийн үйлчилгээ нь танд хамгийн сайн үйлчилгээг авчрах болно гэж найдаж байна Зээлийн санхүүжилт. Бидний зээлийн шилжүүлэг Зөвхөн 24 цагийн үйлчилгээ, манай вэбсайт руу зочлох (http://www.joseluisloan.com) эсвэл бидэнд и-мэйлээр (joseluisloans@gmail.com)
Mr willams. [103.10.197.xxx] 2017-11-17 22:44
Та зээл хэрэгтэй юу? 100 хувийн санхүүжилт хэрэгтэй юу? Та залхаж байна уу? эрэл хайгуул, үл хөдлөх хөрөнгө, банкууд болон бусад банкуудаас тууштай эсэргүүцдэг санхүүгийн институт, зээл хүсч зээл авах нь таны зээлийг төлөхөд туслах болно чөлөөт, бид компаниуд, бизнес, аж үйлдвэр, хувийн, Манай улсаас үл хамааран сонирхож буй хэн боловч бидэнтэй холбоо барина уу имэйлээр тусламж авах боломжтой: collinswillamsloanfirm@gmail.com ГҮЙЦЭТГЭХ ТӨЛӨӨЛӨГЧИД & ГРУПЕРИЙН ЗӨВШӨӨРӨМЖИЙН ГАРЫН АВЛАГА. *Нэр:........ * Сүүлчийн нэр: ........ * Гар утас: ......... * Хаяг: ........... * Хот: ............ * Postal Code: ..... * Улс: .......... * Утас: .......... * Шаардлагатай зээлийн хэмжээ .......... * Зээлийн хугацаа: ......... * Зээлийн зорилго: .......... * Өмнө нь зээл авах хүсэлт гаргасан уу: (Тийм) (Үгүй) * Мэргэжил: .......... Таны сэтгэл ханамж, санхүүгийн амжилт бол бидний зорилго бөгөөд бид сонсохоор найдаж байна чамаас. Шилдэг уншлага
Mrs RODNEY BRITTANY NICOLE. [196.207.66.xxx] 2017-09-30 06:42
Жинхэнэ ба найдвартай зээлийн компаниас хэрхэн зээл авсан бэ? Миний нэр RODNEY BRITTANY NICOLE хатагтай юм. Би Нэгдсэн Улсын Филиппинээс ажиллаж байгаа Нэгдсэн Улсын Нэгдсэн Улсад амьдардаг, өнөөдөр аз жаргалтай эмэгтэй хүн байна уу? миний компанийг болон гэр бүлийнхээ нөхцөл байдлыг аварсан аливаа зээлдүүлэгчид, зээл авахаар хайж буй хүн бүрийг би лавлах болно, тэр надад болон гэр бүлийнхэндээ аз жаргалыг өгч, 300,000 долларын зээл хэрэгтэй, 00-д залилан мэхэлсэн зээлдүүлэгчдийн нүдэнд сэжиглэгдэж, найз маань MR IBRAHIM MUSA-д танилцуулж, зээлээ надад зээлж өгдөггүй (powerfinance7@gmail.com) Зээлийн өргөдлийн маягт ********************** Таны бүтэн нэр: Улс / улс: Зээлийн хэмжээ: Үргэлжлэх хугацаа Утас: Сарын орлого: Мэргэжил: Таны хурдан хариу хүлээж байна. Аллах таныг адислаарай. IBRAHIM MUSA Санхүүгийн санхүүгийн үйлчилгээ Pvt. Түүнтэй харилцах: powerfinance7@gmail.com WhatsApp дугаар +919717357946
anita [94.242.62.xxx] 2017-09-08 09:13
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com) Анита Женсен
anita [94.242.62.xxx] 2017-09-07 10:26
Сайн уу, миний нэрийг Анита Женсен, би Орос улсад, Америкаас амьдардаг, энэ зээлийг бүх зээлдэгч нарт сэрэмжлүүлэхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байсан бөгөөд цөхрөнгөө барж байсан болохоор би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчид шалгагдаж байсан. Найзынхаа найз маань Foxx Loan Firm нэртэй итгэмжит зээлдүүлэгч гэж нэрлэсний дараа надад 45,000 еврогийн зээл олгосон юм. Стрессгүй ажлын хоёр өдөр. Хэрэв танд ямар нэг төрлийн зээл хэрэгтэй бол foxx.loanfinancialaid@gmail.com дээрээс энэ боломжийг ашиглан энэ боломжийг ашиглахын тулд бодит зээл хайж хайж байсан хүнд анхааруулж, Foxx Loans Firm Зээлийг зөвхөн ажлын 2 хоногт авах боломжтой. Баярлалаа. Э-мэйл: (foxx.loanfinancialaid@gmail.com) Анита Женсен
Одоо санхүүгийн тусламж авах [197.210.227.xxx] 2017-08-22 21:21
Таныг мэндчилье !!! Хөрөнгийн бирж дээр хязгаарлагдмал, нэр хүндтэй, хууль ёсны, итгэмжлэгдсэн зээлийн компаниас. Бид энэ хэрэгслийг ашиглан найдвартай, үр ашигтай туслалцаа үзүүлэхийг хүсч байгаагаа мэдэгдье, зээлдэгчдэд 2% -ийн хүүтэй зээлийг санал болгож байгаадаа баяртай байна. Үүнд: * Гэрийн сайжруулах зээл * Өрийн нэгтгэсэн зээл * Зээлийн шугамын зээл * Бизнесийн зээл * Хувийн зээл * Олон улсын зээл. Имэйлээр надтай холбоо бариарай: capital360.plc@gmail.com Хүндэтгэсэн, 360 санхүүгийн санхүүжилт
өвгөн [49.0.185.xxx] 2016-10-13 20:22
онож зөв механизмаар хийх хэрэгтэй болно. тэсвэр ир зориг хэрэгтэй. улаан хэрүүлийн бузар их болж дээ амжилт амжилт
энх баатар [103.242.47.xxx] 2016-10-12 19:32
сайхан худал амлаж хүн зөөж муу аргаар гарсанд баяр хүргье таны амлсан үйлчэлгээны төвтэй. сургууль. эмлэгтэй .цэцэрлэгтэй иж бүрэн шинэ мөрөн хороололыг хөвсгөлынхөн мөнч удаан хүлээсэндээ хөөрхы за тэгээд хөдөө сумаар амалсанг оруулбал бүүр тоогоо алдаж та орчин үеийн далан худалаар тодорч гээнисын амжилтанд бүртгүүлэх нь гарцаагүй %
Аmgaa gishuundee amjilt husie. [202.70.46.xxx] 2016-09-13 15:35
Helsen yarisandaa baij chaddag ajil heregch hundee manai gishuun.Amjilt husie.

Бидэнтэй нэгдээрэй