Шууд Chart

“Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгор аймагт эхэллээ

2016-10-24 15:05:21

Монгол Улсын Төрийн шагналт, УГЗ Гончигийн Бирваагийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан  “Нарны дуулал” улсын уралдаан нэрт хөгжмийн зохиолчийн төрсөн нутаг Баянхонгор аймагт өнөөдөр эхэллээ. Хүүхдүүд, мөн ардын авьяастнууд, мэргэжлийн дуучдын ангилалаар болж буй уралдааныг “Алтан намар” хөгжмийн наадмын хүрээнд зохион байгуулж  байгаа юм. Нийт 17 аймгийн театр чуулгын уран бүтээлчид, хүүхдүүд оролцож буй уралдааны шилгүүд маргааш тодорч Гала тоглолт болно.

Г.Бирваа агсан Монголын хөгжмийн зохиолчдын холбоог 10 гаруй жил тэргүүлэн ажилласны зэрэгцээ үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үндэс суурийг анх тавилцсан хүний нэг юм. Тэрээр “Шинэ байшинд”, “Их хурим”, “Их говийн зоригтон”, “Амьдралын улаан шугам”, “Харц хатан” зэрэг жүжиг, дуурь, “Нийслэл хүү”, “Хөдөөгийн баясгалан”, “Баянбулагийнхан”, “Улаан дарцаг”, “Хөхөө гэрлэх дөхлөө”, “Тууврын замд” зэрэг киноны хөгжим, “Намрын шөнө”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Тэмээчин болно”, “Зандан шоо”,  “Дайчин нөхрийн дурсгалд” зэрэг олон дууны хөгжмийг зохиосон, манай хөгжмийн урлагийн алдартнуудын нэг юм.

Б.Цолмон


“Нарны дуулал” улсын уралдаан Баянхонгор аймагт эхэллээ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй