Шууд Chart

Оюутнууд хотоор аялна

2016-10-27 11:25:37

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойн хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас  их дээд сургуулийн аялал жуулчлалын нэгдүгээр дамжааны 130 гаруй оюутныг хамруулсан хотын аяллыг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус аяллаар оюутнуудад нийслэл хотын түүхэн хөгжил, аялал жуулчлалын болон соёлын байгууллагууд, музей үзвэрийн газрууд, үндэсний бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг танилцуулах юм.

Аялалд оюутнуудаас гадна Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид оролцоно гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


Оюутнууд хотоор аялна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй