
ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан “Мөнгөн Акбузат” кино урлагийн наадмыг “Ээж” хэмээх Монголын уран сайхны киногоор нээжээ.
Мөн “Ээж” уран сайхны кино тус наадмын шилдгүүдийн нэг болжээ. Тодруулбал “Мөнгөн Акбузат” кино наадмын Шилдэг эмэгтэй дүрийн шүүгчийн тусгай шагналыг “Ээж” киноны уран бүтээлч хүртжээ. Кино гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа очиж гардан авсан байна.
Ардын жүжигчин Д.Мэндбаяр Оросын “Мөнгөн Акбузат” кино наадмаас шилдэг дүрийн шагналыг хүртлээ | ||
Үзсэн: 1639 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.