Шууд Chart

“Жаргаагүй нар” түүхэн жүжиг тавигдана

2016-11-02 15:00:01

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д. Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн энэ ойг Улсын Драмын Эрдмийн театр 85 жилийнхээ  хүрээнд онцлон, их зохиолчын амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг тайзнаа тавих гэж байна.

Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргүй их суу билэг оюуны гайхамшигт өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэхэд энэхүү жүжгийн гол агуулга оршжээ.

Жүжигт, тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал гэхээс илүүтэй Д.Нацагдоржийн нийгмийг хэрхэн соён гэгээрүүлж байсан, залуу насны хайр дурлал хүсэл мөрөөдлийн талаар илэрхийлэхийг зорьжээ.

“Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 4-нөөс эхлэн олон нийтийн өмнө дэлгэнэ. Нээлтийн тоглолтын үеэр кино болон дүрслэх урлагт мөнхрөн үлдсэн  их зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Монгол арлын суут гэрэл зургийн үзэсгэлэнг мөн дэлгэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Жаргаагүй нар” түүхэн жүжиг тавигдана  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй