Шууд Chart

Киноны шилдэг хөгжмийн тоглолт болно

2016-11-03 15:00:44

Улсын Филармонийн симфони найрал хөгжим  Дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийг  тайзнаа  дахин амьдруулах гэж байна. Дэлгэцийн хамгийн өргөн дэлгэрсэн нийлмэл урлаг бол Кино юм. Киноны амин судас, утга санаа, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийг  үзэгчдэд  хүргэх гол түлхүүр бол яах аргагүй хөгжим билээ.

Тиймээс  60 жилийн түүхтэй Симфони найрал хөгжимчид “Титаник” , “Форест Гамп ”,”Пёрл Харбор ”,”Бурханы эцэг”, “Бэтмэн , ”Mission Impossible”,  “Pirattes of Carribian”, “Оддын дайн”, “Тань руу нүүж явна” зэрэг киноны хөгжмүүдийг  тайзнаа тоглох гэж байна.  

Дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх  “CINEMA NIGHT” тоглолтыг тус байгууллага 2010 оноос хойш цувралаар хүргэж ирсэн бөгөөд энэ удаад  тав дах удаагаа тоглох гэж байна.  Тоглолт 11 дүгээр сарын 12 ны  Баасан гарагт  16:00 цагаас Соёлын төв өргөөнд  болно.


Киноны шилдэг хөгжмийн тоглолт болно  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй