Шууд Chart

Дорноговь аймагт Б.Ууганхүүгийн нэрэмжит "Олимпийн танхим" нээлээ

2017-01-29 14:05:07

Хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлэг тэмдэг болсон олимпийн наадам өнгөрөгч онд тохиосон. "Рио-2016" олимпийн наадамд Монголын баг, тамирчид амжилттай оролцож медалийн буухиа үргэлжилсэн.

Эдгээр түүхэн амжилт, ялалтын нэгэн эзэн нь Монгол Улсын хоёр дахь, Дорноговь аймгийн анхны паралимпийн медальтан, Монгол улсын Гавьяат тамирчин Болормаагийн Ууганхүү юм.

Түүний амжилт, ялалтыг алдаршуулах, олон мянган хүүхэд залуусын зүрхэнд гал, сэтгэлд оч бадраасан түүхэн амжилтыг мөнхлөх зорилгоор Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газар, “Лондон” олимпийн зөвлөлтэй хамтран “Рио-2016” Паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн нэрэмжит танхимыг шинээр байгуулж, албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолын ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Ууганхүү, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгалтуяа, Сайншанд сумын засаг дарга С.Одбаяр, “Лондон” олимпийн зөвлөлийн дарга Я.Дорж тэргүүтэй хүмүүс оролцлоо.



Энэхүү олимпийн танхимын зорилго нь ерөнхий боловсролын хүүхдүүдэд танхимаар дамжуулан олимпын аваргуудын талаарх мэдээлэл олгох, олимпизмын ач холбогдлыг таниулах юм.

Нээлтийн үеэр тус танхимыг байгуулахад хувь нэмэр оруулсан хүмүүст Монголын Үндэсний Олимпийн хорооны шагналаар “Лондон” олимпийн зөвлөлөөс Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинд Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан од” шагнал, Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ МҮОХ-ын “Алтан медаль”, Биеийн тамир, спортын газрын дарга Г.Батлхам, ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн хөдөлмөрийн багш Б.Мөнхбат нарыг МҮОХ-ны 60 жилийн ойн медалиар тус тус шагналаа.

Энэ үеэр аймгийн Засаг дарга, удирдлага, спортын салбарын төлөөллүүд Дорннын говь нутгаас олон анхдагч амжилтын эзэн болоод байгаа МУГТ Б.Ууганхүүг Риогийн олимпийн наадмын медалийн өнгөө өөрчилж 2020 оны Токиоийн олимпийн наадамд амжилт хүслээ.


Дорноговь аймагт Б.Ууганхүүгийн нэрэмжит "Олимпийн танхим" нээлээ   
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй