
Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил” хүрээнд 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Өсвөр үеийнхний аварга шалгаруулах уг тэмцээн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн Урлаг зааланд болсон бөгөөд нийт 9 сургуулийн 145 тамирчин оролцов.
Багийн дүнгээр тэргүүн байрт 39, удаах байрт 57, гуравдугаар байрт 61 дүгээр сургууль шалгарлаа гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.
100 буудалт даамны өсвөрийн аваргууд тодорлоо | ||
Үзсэн: 1013 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.