Шууд Chart

Баянхутагынхан сумын заан, начин цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ

2017-03-14 15:18:32

Хэнтий аймгийн Баянхутаг сумын үндэсний бөхийн холбооны удирдлагууд өөрийн сумаас төрсөн сумын заан, начин цолтой бөхчүүддээ хүндэтгэл үзүүлж, нэрэмжит барилдааныг нь зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

Тус барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу 32 бөх тойргоор барилдаж, хурд, хүч,  авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.  

32 бөхөөс шигшээ 10-д үлдсэн залуу бөх тодорсноос Баян-Адрага сумын харъяат сумын харцага Г.Баяржаргал түрүүлж, улсын начин Одхүүгийн хүү сумын заан Цэцэнбилэг, Баян-Адрага сумын харьяат, сумын заан Р..Цагаан нар шөвгөрлөө.

Барилдааныг сумын заан, онц тээвэрчин Д.Нямлхагва ивээн тэтгэсэн бөгөөд анх удаа сумын заан цол тэмдгийг хийж, түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд гардуулсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баянхутагынхан сумын заан, начин цолтнууддаа хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй