Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдож байгаа Дэлхийн Тусгай Олимпийн өвлийн наадамд Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа дуусган, тус улсыг өнөөдөр зорьсон. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.
Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм. Уг олимпод өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочин, гэр бүлийн 5,000 гишүүн дэмжигч, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцож байна.
Монголын 14 тамирчин Тусгай Олимпийн өвлийн наадамд оролцоно | ||
Үзсэн: 1729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.