
Снөүбордын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн энэ оны сүүлийн буюу 27 дахь гарааны уралдаан мөн өнөөдөр болж, АНУ-ын тамирчин Крис Корнинг гарааны ялагчаар тодорлоо. Шигшээд өрсөлдсөн 10 тамирчныг тэрээр 32.34 оноогоор тэргүүлжээ. 2-р байрт Норвегийн Фридтиоф Тишендорф, 3-р байрт Их Британийн Жэмие Николлс нар тус тус шалгарч энэ жилийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнийг ажмилттай өндөрлүүлжээ. Ийнхүү бүх 6 төрлийн нийлбэр оноогоор Австрийн Андреас Промеггер энэ жилийн дэлхийн цомыг хүртэж байна.
Андреас Промеггер снөүбордын дэлхийн цомын эзэн боллоо | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.