Шууд Chart

Сэтгүүлчид шатраар өрсөлдөнө

2017-04-03 12:15:11

МСНЭ-ийн нэрэмжит “Ган үзэг-2017” шатрын уламжлалт тэмцээн болох гэж байна. Энэ сарын 7-8-ны өдөр болох тус тэмцээнд МСНЭ-ийн гишүүн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас эрэгтэй, эмэгтэй шатарчид оролцох боломжтой юм. Тэмцээнд оролцох шатарчдын тоог заахгүй гэж зохион байгуулагчид хэлж байна. Шатарчид талдаа 30 минутын цагийн хяналттайгаар, швейцарь системээр 7 өрөг тоглох аж.

"Үнэний төлөө!" уриатай энэхүү тэмцээн Монгол туургатны шатрын холбооны байр /Улаанбаатар, БЗД , 13-р хорооллын автобусны буудал/, Энхтайваны өргөн чөлөө 47/2 тоот байранд болох юм байна. 

Шатрын спортын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий тус тэмцээнд оролцогчдыг хувийн дүнгээр байр эзлүүлж, тэргүүн байрын эздэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. 

Тэмцээний хуваарийг та бүхэнд хүргэе.

 2017- 04-07-ны өдөр

12:00-13:00 Тэмцээний нээлт

13:00-14:00 1-р өрөг

14:10-15:10 2-р өрөг

16:00-17:00 3-р өрөг

17:10-18:10 4-р өрөг

2017-04-08-ны өдөр

12:00-13:30 Их мастер ба сэтгүүлчдийн зэрэг тоглолт

14:00-15:00 5-р өрөг

15:10-16:10 6-р өрөг

17:00-18:00 7-р өрөг

18.20 Шагнал гардуулах ёслол


Сэтгүүлчид шатраар өрсөлдөнө   
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй