Шууд Chart

Өсвөрийн шатарчдын “Бид ирээдүйн их мастерууд” тэмцээн боллоо

2017-05-22 13:03:35

Швед улсын нийслэл Стокхольм хотод үйл ажиллагаагаа явуулдаг Монгол хэл соёлыг хөгжүүлэх “Төгс билэгт” төвөөс Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд анх удаа зохион байгууллаа. Тус хотод амьдран суугаа монгол хүүхдүүдийн дунд нээлттэй явагдсан уг тэмцээнд 6-8, 9-12 насны ангилалд нийтдээ 30 орчим хүүхэд оролцжээ. Ерөнхий шүүгчээр н.Сайнбаяр, Цэнгэл нар ажилласан бөгөөд тамирчид  хасагдах системээр халз тоглолтуудыг хийж ялагчид тодорсон юм.

Ингээд хожлын нийт онооны байдлаар 6-8-насны ангилалд тэргүүн байрыг Г.Хүдэр-Эрдэнэ эзэлсэн бол О.Түвшинбаяр, Б. Дөлгөөн нар удааллаа. Харин 9-12-насанд тоглож амжилт үзүүлсэн М. Түвдэндорж алтан медаль, Н. Саранцацралт мөнгө, н.Хашчулуу  хүрэл медалийн эзэд болов. Дэлхийн гэр бүлийн өдрийг “Төгс Билэгт” төвийн хамт олон гурав дахь жилдээ ийнхүү хүүхдүүдийн оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд ирэх зургаан сард тус төвийн үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн баяр Шведийн нийслэл Стокхольм хотноо тэмдэглэх юм байна гэж Швед улсаас  манай сурвалжлагч Р.Хишиг-Алдар мэдээллээ.























Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өсвөрийн шатарчдын “Бид ирээдүйн их мастерууд” тэмцээн боллоо  
Үзсэн: 2073 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй