Шууд Chart

Өдөрт дунджаар 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна

2017-05-24 11:30:00

Нийгмийн оршин тогтнох үндэс суурь гэр бүл байдаг. Гэтэл гэрлэлт түүнтэй харьцах гэр бүл цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдэх боллоо. Монгол Улсын хэмжээнд тухайн тоо баримтаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж, 40 хос гэрлэлтээ бүртгүүлдэг. Гэрлэлтээ бүртгүүлж буй нас 20-29 насныхан 72 хувийг эзэлж байна. Цуцлалтын тоо энэ байдлаар үргэлжлэх бол өдөрт гэр бүлээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэйг тоо баримт сануулж байгаа. Орхон аймгийн хувьд гэр бүл салалтын насжилтаар авч үзвэл  мөн л 23-30 насны хооронд явагдаж байгаа нь нийгмийг эмзэглүүлэх сэдвүүдийн нэг болоод байна.

Орхон аймагт одоогийн байдлаар эвлэрүүлэн зуучлахад  77 өргөдөл,  шүүхэд 11 өргөдөл ирснээс 20 гэр бүл эвлэрч 11 гэр бүл ажиллагаанд байгаа бол 44 нь дуусгавар болсон байна. 2017 оны байдлаар 2016 оны мөн үетэй харьцуулахад гэр бүл салалт харьцангуй багассан хэдий ч 20-30 насны залуучууд ихэвчлэн гэрлэлтээ цуцлуулж байгаа нь насжилттай, өөрийн хариуцлагатай холбоотой хэмээн  мэргэжилтнүүд үзэж байна.

Залуусын дунд судалгаа явуулахад  гэрлэх насыг 25-28 насыг илүү тохиромжтой гэж үзсэн байна. Мэдээж гэрлэлтийн нас бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад эрт эхэлдэг. Тухайлбал барууны орнуудад 30 аас дээш насандаа гэрлэх нь тохиромжтой хэмээн үзэж тухайн гэрлэгч хосууд өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, түүнчлэн тодорхой байр суурь эзэлж байж гэр бүл төлөвлөлт хийдэг гэжээ. Тэгвэл манай улсад 20-24 насны гэрлэлт жил ирэх тусам нэмэгдэж, тэр хирээрээ гэр бүл цуцлалтын тоо даган нэмэгдэж байна.

Гэр бүлийн салалт нь гэр бүлийн гишүүд хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, гэрлэх хүнээ сайн таньж мэдээгүй, санхүүгийн хомсдол, цалин орлого, амьдралын баталгаа, шилжилт хөдөлгөөн, архидалт, муу зуршил гэр бүлээс гадуурх харилцаа, хууралт хэрүүл маргаан, хүчирхийлэл, дарамт шахалт үл ойлголцлоос үүдэн гарсаар байна. Тийм ч учраас монгол улсын шинэ залуу үед гэр бүлийн тогтвор суурьшил, гэр бүлийн үнэ цэнэ зэргийн мэдээллийг төрийн бодлогоор дэмжин, мөн уламжлалт дэг жаягаар суулгаж өгөх шаардлагатай байгаа юм гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч А.Саранчимэг мэдээллээ.


Өдөрт дунджаар 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулж байна  
Үзсэн: 4261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
brenda greg [127.0.0.xxx] 2019-10-24 23:10
Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би хөдлөхийг хичээсэн боловч түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул би нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхэлсэн бөгөөд дараа нь Дризойя руу очсон. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ... (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

Бидэнтэй нэгдээрэй