Шууд Chart

“Хангинахын шугуйн шагайн тойром” болж өндөрлөлөө

2017-05-26 11:27:21

Дөрвөн зуун жилийн түүхтэй “Хангинахын шугуйн шагайн тойром”-ыг сэргээж дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Монос цэцэглэх цагаар буюу энэ сарын 20-21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан тус тойромд Булган, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хотын 28 багийн 200 гаруй шагайч цэц мэргэнээ сорьсон байна.

Багийн харваанд Булган аймгийн Сайхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Л.Түвшинжаргал ахлагчтай “Илчит металл” ХХК-ийн баг түрүүлж, дэд байрт аймгийн гоц мэргэн н.Баярбат ахлагчтай “Орхон” баг, Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгоны Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Батбаатар ахлагчтай баг гуравдугаар байр эзэлжээ.

Цуваа харваанд Булган аймгийн Хангал сумын харьяат Монгол Улсын гарамгай мэргэн Н.Энхтөр, мөн сумын харьяат аймгийн гоц мэргэн Д.Батхуяг, Сэлэнгэ сумын залуу харваач Л.Эрдэнэбаяр нар эхний гурван байрт шалгарсан байна.

Ахмадуудын чавхаар шагай харвах төрөлд багийн харваанд М.Шагдарсүрэн ахлагчтай Тэшиг сумын баг, цуваа харваанд мөн сумын харваач Р.Бумбага түрүүлжээ.


“Хангинахын шугуйн шагайн тойром” болж өндөрлөлөө   
Үзсэн: 1935 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй